由于中国节假日、埃林(Ereen)道路维修以及燃油短缺,埃林至乌兰巴托(UB)的路线目前延误。请您耐心等待并予以理解。

资讯阅读约 4 分钟

Omni shipping - Weekly news #53

Цаагуур чинь юу болоод байна?

Даатгал бол луйвар
Дайн эхэлснээс хойш дайны эрсдэлээс шалтгаалан тухайн бүс нутаг дахь тээврийн эрсдэлийн даатгал хэрхэн нэмсэгдсэнийг та мэдэх үү? Энгийн үедээ 0.15% байсан нь өдгөө 8.5% болжээ. 56.7 дахин өссөн гэсэн үг. Ер нь даатгалын үнэ газрын тосны үнэ хөдөлгөөнд орохоос ч өмнө өсчихсөн байдаг их няхуур эд л дээ. Учир нь нефтийн үнэ бол болсон явдлын дараах хариу үйлдэл байдаг бол даатгал бол болох гэж байгаа эрсдэлийг урьдчилж үнэлдэг. Өөрөөр хэлбэл, пуужин нисэхийг, усан онгоц мөргөлдөхийг хүлээгээд суухгүй. “Энэ бүсээр явахад маргааш асуудал гарах магадлал хэр вэ?” гэдгийг тооцоолоод үнээ өөрчилчихдөг гэсэн үг. Мэдээж хэн л эрсдэл нэмэгдэх магадлалтай байхад тээврээ болон хэдэн зуун сая долларын үнэтэй усан цэргийн онгоцоо зүгээр явуулахав дээ.
Жишээ нь орчин үеийн VLCC буюу маш том нефтийн танкерын үнэ ойролцоогоор 100–150 сая доллар байдаг. Энгийн үед 0.15%-ийн war risk insurance төлбөл нэг удаагийн аялалд хэдхэн зуун мянган долларын зардал гарна. Харин хямралын үед энэ хувь 5% хүрвэл ганцхан удаа Хормузын хоолойгоор гарахад л 5–7.5 сая долларын нэмэлт даатгалын зардал гарч болно.
Энэ мөнгө хаашаа алга болдог вэ?
Мэдээж эцэстээ хэрэглэгч дээр ирнэ.
Усан онгоцны эзэн → тээврийн компани → нефтийн худалдаачин → боловсруулах үйлдвэр → шатахуун авдаг бид.
Нэг ёсондоо нэг жижигхэн бүс нутагт болсон мөргөлдөөн дэлхийн нөгөө талд байгаа хүний бензиний үнэд хүртэл нөлөөлдөг гэсэн үг.

Авто тээврийн зардлыг бууруулах арга байна!
Манайх шиг газрын тээвэр их хийдэг улсад тээврийн зардлыг бууруулах бас нэгэн хувилбар байгаа. Бид өмнө нь энэ тухай нилээн хэдэн удаа дурьдсаныг уншдаг хүмүүс маань мэдэх байх. Тийм ээ, энэ бол бүрэн цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл. Ачааны машинууд цахилгаан болоод, манай улсад цахилгаан машинд зориулсан экосистем нь бүрэн бүрэлдчих юм бол авто тээврийн зардал буурах бүрэн боломжтой.
Одоогийн байдлаар Хятад болон ОХУ-аас Монгол руу орж ирж байгаа ачааны машинуудын хамгийн том зардлуудын нэг нь түлш.
Жишээ нь:
Хятад → Монгол авто тээвэр
• Зам: ойролцоогоор 1,000–1,500 км
• Дизель түлшний зарцуулалт: 30–40 литр / 100 км
• Нийт түлш: 300–600 литр орчим
• Түлшний зардал: хэдэн зуун мянган төгрөгөөс сая төгрөг хүрнэ
Үүн дээр тос солих, хөдөлгүүрийн засвар, хурдны хайрцаг, яндангийн систем, дизель системийн эвдрэл гээд маш олон механик зардал нэмэгдэнэ.
Харин цахилгаан ачааны машинд:
• хөдөлгүүрийн эд анги маш бага
• тос солих шаардлагагүй
• тоормосны элэгдэл бага
• эрчим хүчний өртөг харьцангуй бага болно.
Гэхдээ энд нэг том асуудал бий.
Хэдий манай улсад цахилгаан машинд зориулсан экосистем хөгжүүлэх тухай төсөл хэрэгжих сураг дуулдсан хэдий ч Монголын нөхцөлд шууд маргааш бүх машиныг цахилгаан болгоно гэдэг боломжгүй.
Учир нь:
• өвлийн -30, -40 хэмийн нөхцөл
• цэнэглэх станцын дэд бүтэц
• хол замд явах бол яаж цэнэглэх зэрэг асуудлууд байгаа.
Гэхдээ тээврийн компаниуд зарим тогтмол явдаг тээврүүд дээрээ туршаад үзэхэд мэдэгдэхүйц хэмнэлт гарах нь дамжиггүй.
AI + дайн
За Саудын Араб Иракаас өөр дайтах улстай боллоо. Боллоо ч гэж байсан л даа, Йемен гээд. Тэгэхээр Йемен 2 хуваагдсан байсныг та хэд маань мэдэх байх. Тэгвэл Houthis(Ансар Аллах)-ууд хуваагдсан байсан Йеменээ нэгтгэх байтугай Саудын Арабаас бүр газар нутаг чимхээд авсан байна. Ираны холбоотон учир энэ тал дээр Ирак, АНУ зэрэг улсууд анхаарал хандуулах ёстой боллоо. Тэдний хувьд улаан тэнгис рүү довтолсон нь хөөрхий муу Саудын Арабын ганц тээвэр хийж буй газрыг дахиад аюулд оруулж газрын тосны үнэ дахиад ч өсөх боломжтой боллоо.
Йемены Ансар Аллах хөдөлгөөн өөрсдийн довтолгоонд хэрэглэсэн пуужингаа бүтээхдээ Claude AI ашигласан байж магадгүй хэмээв. Software engineer-г бүрэн орлоод үндсэн ажиллах механизм болон тэнцвэрээ хадгалах байдал зэргийг Claude AI ашиглан бүтээсэн гэж байгаа. Мөн дайралтын төлөвлөгөө ч гаргуулсан байж магадгүй гэхээр ер нь энэ Америкууд дээшээ шидсэн чулуундаа өөрсдөө ангайж зогсож байгаад оногдоод байна гээд хэлчихэд буруудахгүй байх. Яахав Ансар Аллах Америк руу шууд довтлоогүй, Саудын Араб руу довтолсон хэдий ч гэлээ энэ бол холбоотон улс учраас ямар ч ялгаагүй ойлголт болно. Мөн Иран ч Америк руу довтлохдоо хиймэл оюун ухаан ашигласан учир ер нь тал талд л илүү олон байлдааны тактик, зэр зэвсгийн бүтэц гээд дэндүү ахисан түвшинд ороод байна. Харин мань Трамп хиймэл оюун ухааныг бол бичлэг хийхэд ашиглаад бөмбөгдөж байгаа бичлэгээ өөрийн цахим хуудсандаа оруулж байгаа нь жоохон инээдтэй ч юм шиг. Ер нь Трамп өвөө бол сөргөлдсөн улс болгоныхоо үндэсний баатар болоод байдаг сул талтай юм уу даа... Хятадад бол Трампыг шууд Хятадыг хөгжүүлэгч гэж дууддаг. Иранд ч мөн адил талтай юм одоо болоод байгаа. Ядаж байхад сонгууль нь удахгүй болох гэж байгаа тул бүр төвийг сахиад хэцүүхэн л байдалд орчихсон байна. Цаашид хаашаа эргэх юм ёстой бүү мэд.

Та юу гэж бодож байна?

Дайн, технологи, эдийн засаг гурав одоо урьд өмнөхөөсөө илүү холбоотой болж байна.
Нэг талд нь газрын тосны үнэ, тээврийн зардал, даатгал өсөж бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж байна.
Нөгөө талд нь хиймэл оюун ухаан гэдэг зүйл зүгээр нэг зураг зурдаг, текст бичдэг хэрэгсэл биш болж, дэлхийн аюулгүй байдлын асуудал руу хүртэл орж ирлээ.
Тэгэхээр асуулт нь:
AI хүн төрөлхтнийг илүү аюулгүй болгох уу, эсвэл илүү аюултай болгох уу?
Мөн Хормузын хоолой, Улаан тэнгис зэрэг стратегийн бүсүүдийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед дэлхий дахин дахиад нэг том эрчим хүчний хямрал руу явж байна гэж та бодож байна уу?
Сэтгэгдлээ хуваалцаарай.

Мэргэжилтний зөвлөгөө

Тээврийн салбарын мэргэжилтэн зөвлөж байна:
Өнөөдрийн нөхцөлд зөвхөн хамгийн хямд тээврийн сонголтыг хайхаас илүүтэй эрсдэлийн удирдлага хамгийн чухал болж байна.
Учир нь дэлхийн аль нэг хэсэгт гарсан мөргөлдөөн шууд тухайн улсын асуудал биш болсон. Тээврийн маршрут, шатахууны үнэ, даатгалын өртөг гээд бүх зүйл хоорондоо холбогдсон.
Тиймээс компаниуд:
• зөвхөн нэг тээврийн чиглэлээс хамаарахгүй байх
• урьдчилсан төлөвлөгөөтэй байх
• нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх
• шинэ технологи, тэр дундаа цахилгаан тээврийн боломжийг судлах
нь урт хугацаанд зардлаа бууруулах гол алхам болно.

更多资讯

Omni shipping - Weekly news #59

Ким Жон Ун Хятадад гэнэтийн айлчлал хийж, хоёр улсын харилцаа анхаарал татлаа. АНУ, Ираны энхийн хэлэлцээр бүтэх үү, эсвэл Ойрхи Дорнодод байдал хурцдах уу? Орос, Хятад хоёр Арктикийн шинэ тээврийн замд хүч үзэж эхэллээ. Канад, АНУ тарифын маргаанаа шийдэж чадах болов уу? Импортлогчид оо, бичиг баримтаа ачаагаа хөдөлгөхөөс өмнө шалгаарай — дутуу материал чинь хил дээр хугацаа, мөнгө хоёрыг чинь барна шүү!

Omni shipping - Weekly news #58

Франц гэлтгүй Европ тэр аяараа эмх замбараагүй болох эрсдэлтэй болов. Зеленский, Трамп 2-н toxic харилцаа үргэлжилсээр. Йемен арай давраад байна уу? - Египт. Хилээр алт, монетыг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлэхийг оролдох оо болиорой хүмүүсээ!

Омнишиппинг ХХК 2026 оны даатгалын нөхцөл

Омнишиппиг олон улсын тээвэр зуучийн 2026 онд мөрдөж буй даатгалын нөхцөлтэй танилцана уу.

获取报价