Новости4 мин чтения

Omni shipping - Weekly news #56

Цаагуур чинь юу болоод байна?

Бангкок-д болж буй үерийн улмаас олон улсын тээвэрлэлтэд нь хүртэл саатал учирч эхэллээ. Саяхан Тайланд улсын нийслэл Бангкок хотод сүүлийн 15 жилийн хамгийн айхтар үер болж зуны Улаанбаатар шиг мөрөн гол болсон байна. Үүнээс улбаатайгаар тээврийн боомтуудад ажилладаг ажилчид ажилдаа очиж чадахгүй байх, боомтоос боомт руу улс дотроо дамжих тээврүүд саатах, зам саатах гээд олон хүчин зүйлсээс шалтгаалан тээвэр саатах болжээ.

Украйн улсын ерөнхийлөгч Зеленский НҮБ-н индэр дээр бид Хойд Солонгосын олзны 2 цэргийг Өмнөд Солонгосд өгөхөөр болсон шүү! гээд шууд зарласан нь И Жэ Мён ерөнхийлөгчид огтхон ч таалагдаагүй байна. Үүнээс болж 2 улсын харилцаанд нилээн том сэв сууж, цаашдын харилцаанд асуудал гарах боломжтой болжээ.

Израйлчууд энэ хорвоо дэлхий дээр Трампаас өөр найзгүй л болов уу даа... НҮБ-н индэр дээр Б. Нетаньяху гарч ирэх үед бусад улс орнуудын төлөөлөгчид хэрхэн хариу үйлдэл гаргаж байгааг та бүхэн хэдийн харсан байх. Тэгвэл саяхан google earth дээр Газын зурвас ямар болсныг харуулсан нь бүгдийг цочролд орууллаа. Хирошима-г бөмбөгдсөнөөс хэд дахин илүү тэсрэх бодисоор тэнд үйл ажиллагаа явуулсан байна. Ялангуяа 2023 онтой одоогийн нөхцөл байдлыг харьцуулсан нь бүр нүд хальтрам болсон байгаа нь олон хүний дургүйцлийг хүргэлээ.

Иран болон АНУ-н дайн огт зөөлрөх шинжгүй байгаатай холбогдуулан газрын тосны үнэ дахин дээшиллээ.

Хятад болон АНУ-н хооронд хэсэг хугацаанд амьсгаа авах хэлцэл хийгдлээ. Ши Жиньпин АНУ-д айлчлал хийсэн тухай та бүхэн харсан байх. Тэгвэл энэхүү айлчлалд бидний онцолж авч үзэх зүйлс юу вэ? гэвэл мэдээж хамгийн түрүүнд 2 улсын хооронд 60$ тэрбум бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Мөн худалдааны дайны энхийн хэлэлцээрийг дахин 2 сараар сунгав. Хятадаас АНУ руу чиглэсэн гэр ахуйн бараа, спортын хэрэгсэл, удахгүй болох гэж буй Christmas-тай холбоотой бараа бүтээгдэхүүнүүдийн тарифыг хөнгөлснөөр зах зээлд эрэлт үүсэж Хятадын экспортод ч томоохон түлхэц болох боломжтой боллоо. Мөн Хятадын тал газрын ховор элементийн импортоо дахин үргэлжлүүлж асуудалгүй хийхээр болсон байна. Технологийн тал дээр энэ 2 улс хамгийн хүчтэй өрсөлдөгчид хэдий ч нэг нь нөгөөгүйгээр урагшлах боломжгүй учир ийн газрын ховор элементийн тал дээр нэг нэгэндээ шахалт үзүүлсэнгүй бололтой.
Гэхдээ 2 талын энэхүү уулзалт нь яг тодорхой асуудлыг шийдэхээс илүүтэй олон улсад өөрсдийгөө бид гайгүй эвтэй байгаа шүү гэдгээ харуулах зорилгоор жүжиг тавих маягтай уулзалт болсон гэж ерөнхий дүгнэлтүүд хийгдэж байна.
2 талын санал нэгэн зүйл дээр маргаангүй нэгдсэн нь олон улсын тээвэр өрнөдөг хоолой нь ямарваа нэгэн улсаас хамааралгүй, нэмэлт төлбөргүй байх ёстой гэсэн үзэл санаа юм. Мэдээж энэ нь Ормузын хоолой болон Улаан тэнгисийг хэлж байгаа нь ойлгомжтой.

Та юу гэж бодож байна?

Тариф буурахад тээврийн үнэ бас буурах уу?
АНУ болон Хятадын хооронд $60 тэрбумын бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болсон мэдээ гарлаа. Үүнийг сонсоод “Тэгэхээр Хятадаас бараа авахад бүх зардал буурах нь дээ?” гэж бодож болох юм.
Гэхдээ энд нэг жижиг ялгаа бий.
Тариф бол тээврийн үнэ биш.
Тариф буурснаар тухайн барааг импортлох нийт өртөг буурч болно. Ингэснээр импортлогчид илүү их бараа татах, захиалгын хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой. Харин тээврийн үнэ нь өөрөө ачааны эрэлт, түлшний үнэ, тээврийн хэрэгслийн багтаамж, боомтын ачаалал, замын нөхцөл болон тухайн чиглэлийн нөхцөл байдлаас шалтгаалдаг.
Бүр сонирхолтой нь тариф буурсны дараа бараа импортлох эрэлт хэт их өсвөл тээврийн багтаамжид дарамт үүсэж, тээврийн үнэ буурах биш харин өсөх ч боломжтой.
Тиймээс худалдааны татвар буурсан мэдээг хараад шууд “freight хямдарна” гэж ойлгох нь нэг талын ойлголт юм.
Тэгвэл та юу гэж бодож байна?
Тарифын хөнгөлөлт Хятадаас бараа импортлогч Монголын бизнесүүдэд бодитоор мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болов уу, эсвэл зөвхөн АНУ–Хятадын худалдаанд л хамаарах түр зуурын өөрчлөлт үү?

Мэргэжилтний зөвлөгөө

Бараагаа захиалахаасаа өмнө зөвхөн “1м³ хэд вэ?” гэж бүү асуу.
Импорт хийдэг бизнесүүдийн хувьд тээврийн үнийг харахдаа зөвхөн нэгж үнэ дээр төвлөрөх нь түгээмэл.
Жишээлбэл:
“1м³ = X юань”
гэсэн үнэ хараад хамгийн хямдыг нь сонгох амархан. Гэхдээ бодит импортын зардал үүгээр дуусахгүй.
Бараа тань агуулахаас гараад эцсийн агуулахад очих хүртэл:
Барааны үнэ → Дотоод тээвэр → Олон улсын тээвэр → Гаалийн бүрдүүлэлт → Татвар → Даатгал → Нэмэлт зардал
гэсэн хэд хэдэн шат дамжина.
Тиймээс тээвэр сонгохдоо дараах зүйлсийг заавал асуугаарай.
Барааг хаанаас хаашаа тээвэрлэх вэ?
Үйлдвэрээс агуулах хүртэлх pickup орсон эсэхийг шалга.
Үнэ яг юуг багтаасан бэ?
Зөвхөн тээврийн үнэ юу, эсвэл терминал, шилжүүлэн ачих зэрэг нэмэлт зардал байгаа юу?
Хугацаа хэд вэ?
Хямд тээвэр удаан байвал барааны эргэлтийн хугацаанд шууд нөлөөлж болно.
Даатгал байгаа юу?
Тээвэрлэлтийн явцад гэмтэл, алдагдал гарвал хэн хариуцахыг урьдчилан тодорхой болго.
Гаалийн бүрдүүлэлт хэрхэн хийгдэх вэ?
Бичиг баримтын алдаа нь тээврийн үнийн багахан зөрүүнээс ч илүү зардал үүсгэж болно.
Тэгвэл яагаад зөвхөн тээврийн үнээс илүүг харах хэрэгтэй вэ?
Хамгийн хямд тээвэр = хамгийн бага зардал гэсэн үг биш.
Харин нийт landed cost, тээвэрлэлтийн хугацаа, эрсдэл, даатгал, гаалийн бүрдүүлэлт болон үйлчилгээний нөхцөлөө хамтад нь харж байж импортын бодит зардлаа тооцох нь зөв.
Бизнесийнхээ барааг зүгээр нэг “ачуулах” биш, хаанаас хаашаа, ямар хугацаанд, ямар эрсдэлтэй, нийт хэдэн төгрөгөөр хүрэхийг урьдчилан тооцоолох нь чухал.
🚛 Импортын тээврээ мэргэжлийн түвшинд шийдье
Omni Shipping нь Монголын бизнесүүдэд зориулан авто, төмөр зам, далай, агаарын тээвэр, мөн LCL/LTL, FCL/FTL, гаалийн бүрдүүлэлт, ачааны даатгалын үйлчилгээг нэг дор санал болгож байна.
Мөн Хятадаас Монгол руу Эрээн → Замын-Үүд → Улаанбаатар чиглэлд түүвэр ачаа тээвэрлүүлэх бол:
1м³ — 260¥
1 тонн — 680¥
Мөн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ болон ICC(A) бүх эрсдэлийн даатгалыг багтаасан.
Бараагаа хаанаас ч Монголд найдвартай хүргэе. Омнишиппинг.

Получить расчёт