Omni shipping - Weekly news #52
Цаагуур чинь юу болоод байна?
За өнгөрсөн долоо хоног бас л “Дэлхий: Мань нь тайван байж болохгүй юу” гэдэг горимоор өнгөрлөө шүү 😂
Юун түрүүнд АНУ–Ираны асуудал дахиад л тээврийн салбарынхны нервийг барж эхэллээ. Ираны зүгээс цаашид АНУ-ын цохилт ирвэл Персийн булан дахь эрчим хүчний дэд бүтэц, тэр дундаа АНУ-ын газрын тос, байгалын хийн объектуудыг онилж магадгүй гэж мэдэгдсэнээр Ормузын хоолойгоор дамжих хөлөг онгоцны хөдөлгөөн саарчээ. Ердөө нэг өдөрт commodity vessel-ийн тоо 8-аас 7 болж буусан ч гол асуудал нь тоо нь биш, тодорхойгүй байдал нь л байна. Ер нь энэ талын дайн маш ширүүн нөхцөлд шилжиж байгаа бөгөөд чи намайг зүүгээр хатгавал зөрүүлээд тэвэнгээр хатгана гэдэг зарчмаар явсаар байгаад одоо үнэхээр цөмийн зэвсгээс бусад бүх л байж болох дайралтуудыг нэгэндээ хийж байна. Яана даа хэдүүлээ.
Тэгээд мэдээж crude oil wti-н ханш шууд дагаад хөдөлж байна. Brent $97–98 орчим, WTI $93 орчим хүрч, сүүлийн хэдэн долоо хоногийн хамгийн өндөр түвшнүүдийн нэг рүүгээ орчихлоо. Ормузын хоолой бол дэлхийн газрын тосны маш том хэсэг нь дамждаг газар учраас тэнд тээвэр удаашрах төдийд л зах зээл “за за, risk premium нэмье” гээд үнээ өсгөчихөж байгаа юм.
Сониноос Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улсууд байна шүү дээ!!! Ормузын хоолойгоор хүнсний тээвэр нь явах боломжгүй болонгуут агаараар ус, хүнс зэрэг(одоо цагтаа тансаг хэрэглээнд орно) бүтээгдэхүүнүүдээ авч байна гээд бод доо! Ядаж байхад нөгөө АНУ нь хамаг цэргийн баазуудаа барьчихсан тэгээд юм л бол Иран нь тэр баазууд руу довтолж байгаа нэрийдлээр өөрсөд рүү нь довтлоод байхаар үнэхээр “уучлаарай ахааааааа” болчихоод байгаа юм байна лээ. Ядаж байхад ямар эмзэг улсууд бил ээ дээ??? Шүдэнз зураад шидэхэд шатах хэмжээний маш эмзэг нөхцөл байдалтай байгаа нь хөндлөнгөөс харахад үнэхээр давчидмаар л санагдаж байна.
Эндээс тээврийн хувьд хамгийн сонирхолтой нь газрын тос өөрөө биш, түлш + даатгал + багтаамж + маршрутын эсдэл дөрөв нь зэрэг дарамт болох магадлалтай байгаа явдал. Өөрөөр хэлбэл нэг маршрут дээр асуудал гарахад зөвхөн тухайн маршрутын тээврийн үнэ өсөх биш, бүхэл бүтэн supply chain-н зардал дагаад хөдлөх эрсдэлтэй.
Нөгөө талд нь Канад ч бас зүгээр суусангүй. АНУ-ын тарифын шахалтад хариу болгож АНУ-аас импортолдог $27.6 тэрбумын бараанд 15–50% хүртэл тариф хэрэгжүүлж эхэлсэн байна. Ялангуяа steel, aluminum, iron зэрэг орцтой бүтээгдэхүүн дээр тариф 50% хүрсэн бол тавилга, хувцас зэрэг бараанд ч өндөр тариф үйлчилж эхэлжээ. Нийт худалдааны маш том хэсгийг хамарч байгаа юм биш ч яг өртөж байгаа салбар, жижиг дунд бизнесүүд дээр бол нөлөө нь нилээн мэдрэгдэнэ гэсэн үг.
Дээрээс нь Трамп Ормузын хоолойг нээх асуудлаар холбоотнуудаа шахаж байгаа энэ үед Канад АНУ-н талд зогсож байгаагаа илэрхийлсэн, харин Иран үүнийг нь шууд шүүмжилсэн байна. Тэгсэн яг тэр өдөр Трампын тавьсан постонд Canada, Greenland, Iceland хүртэл АНУ-н нутаг дэвсгэр шиг харагдуулсан map орчихсон байсан нь бүр тусдаа кино(absolute cinema) 😂.
Бүр хараал идмээр нь(sorry for cursing) Трамп анд Ормузын хоолойг чухам өөрийнхөө өгөр улаан хоолойн нэртэй болгохоор оролдохын сацуу Иранчууд ч адил зүйлийг оролдсон байна. Тэгээд нөгөө ад үзээд байсан Оман дээрээ хэн илүү дарамт шахалт үзүүлж чадсан нь арай илүү давуу талтай болох ч юм шиг үзэгдэл яваад эхэлчихсэн. Аан нээрээ удахгүй АНУ-н ерөнхийлөгчийн сонгууль болно оо доо? Иранчууд бүр тэрийг ашиглах гээд бэлдээд байвал яах уу? Тодруулбал энэ янзаараа газрын тосны үнийг улам өсгөх нь Иранд хамаагүй илүү ашигтай болж байна гэсэн үг юм л даа. Ингээд харахаар энэ Еврейчүүд янзын ухаан сийлэх юм аа. Трамп анд бол гэхдээ шууд сохроор л хөдөлдөг хүн л дээ... Удахгүй толгой дээр нь том чулуу унах вий!
За нөгөө дайных нь нөхцөл байдлыг хальт ч болов дурьдахгүй бол үнэхээр болохгүй байлгүй дээ. Украйн энэ бүхний эцэст яг юу хожсон юм бэ? Зүгээр л нусаа гоожуулсан жаалын(Европ) могойд(ОХУ) барьдаг мод(You crying aka Украйн) байсан юм биш үү? Одоо тэгээд нөгөө могой нь ямар аймар том бас үхлийн хортой могой байсныг анзаарч байх шиг байна. Дайныг шууд дүгнэхэд үнэхээр уучлаарай Украйн ялагдах нь тодорхой байна даа. Нэг meme бас яваад байгаа Украйнчууд Европ-д байхгүй мөнгийг нь тэднээс зээлээд АНУ-с байхгүй зэвсгийг нь тэднээс худалдаж авсан. Хийсвэрээр бол бараг Оросуудыг бут цохиод байх шиг байна лээ. Тэр цохилтуудын ойр орчимд бичсэн бичлэгүүд, Украйны ард иргэдийн нөхцөл байдал үнэхээр хэцүүхэн л болж байгаа юм байна лээ дээ. Ингээд цаашдаа дайн дууслаа гэхэд Украйнчууд Европ руу цагаачлаад цаашлаад Европоор дүүрэн тэсрэх бодис, зэвсэгт дроны тухай мэдлэг нь тулчихсан за ер нь бол terrorist-ууд болчих юм биш үү? гэсэн яриа хүртэл гарсан байна. Мөн нөгөө талдаа ОХУ дайнд бүрэн дүүрэн ялснаар манай Монгол болон Казакстан улсууд ёстой далайсан газар нь далд ороод, далласан газар нь гарч ирэхгүй л бол улам л хэцүүхэн нөхцөл байдалд орох юм шиг санагдаад байгаа юм даа. Хэдэн жилийн дараах ОУХ-ы нөхцөл байдал яаж эргэсэн байх нь үнэхээр бид бүхний санааг чилээхээр нэг болж байна даа.
Энэ бүхний хажуугаар Asia–US далайн тээвэр бас чангарч байна. Peak season ер нь арай эрт эхэлчихсэн байхад эрэлт санаанд оромгүй өндөр хэвээр, дээрээс нь Shanghai, Ningbo зэрэг том боомтууд typhoon-уудын дараах нөхөн сэргэлтээ бүрэн хийгээгүй байна. Тэгээд Trans-Pacific spot rate шинэ high-ууд руу явж, Asia–US West Coast ойролцоогоор $7,621/FEU, East Coast $9,791/FEU хүрсэн байна.
Shanghai–New York route бүр $9,587/40ft, Shanghai–Los Angeles $7,185/40ft хүрсэн гэсэн мэдээлэл гарсан. Харин Asia–Europe талд эсрэгээрээ rates бууж байгаа. Shanghai–Rotterdam $4,092, Shanghai–Genoa $4,368 орчим болсон байна. Товчхондоо нэг л дэлхийн shipping market байхад route болгондоо өөр өөр кино явж байна 😂.
Тэгээд Shanghai, Ningbo дээрх шархаа нөхөлт ч бас зүгээр нэг “бага зэрэг delay” биш. Зарим хөлөг 10 хүртэл хоног хүлээж, нийтдээ ойролцоогоор 3.92 сая TEU, буюу дэлхийн container fleet-ийн 11% орчим capacity түгжигдсэн гэсэн тооцоо гарсан.
Өөрөөр хэлбэл яг одоо China-аас тээвэр авах гэж байгаа бол “үнэ хэд вэ?” гэдэг ганц асуулт хангалтгүй болчихоод байна. Багтаамж нь байна уу, хэд хоног хоцрох вэ, боомт дээр хэд хоног гацах вэ, дараагийн transshipment дээр юу болох вэ гээд бүгдийг нь хамтад нь харах хэрэгтэй болж байна.
Air cargo талд бас хүнд мэдээ гарлаа. Amazon-ийн нэрийн өмнөөс 21 Air ажиллуулж байсан Boeing 767-300F Miami International Airport дээр буух үедээ runway нь хэтэрч, замдаа хэд хэдэн машин болон байгууламж мөргөсөн ослоор 5 хүн амиа алдаж, 5 хүн гэмтсэн байна. NTSB-ийн мэдээлснээр онгоц runway-ээс хойш ойролцоогоор 1,300 feet явсан бөгөөд хоёр runway нь түр хаагдсан. Хар хайрцагнуудыг ч олж, мөрдөн шалгалт эхэлжээ.
Miami бол зүгээр нэг airport биш, North America–Latin America–Europe хоорондын том cargo hub учраас ийм осол гарахад тухайн flight-ийн асуудлаас давж сүлжээг саатхуулах асуудал үүсэх боломжтой.
Мөн тээвэр зууч дээр гарсан нэг сонирхолтой мэдээ нь DHL Global Forwarding Uruguay-ийн Aero Cargas-ийг худалдаж авч, өөрийн шууд нөлөөгөө нэмэгдүүлж байгаа явдал. Том тээвэр зуучууд зах зээлээ зүгээр organic-аар өсгөхөөс илүү шууд жижиг тоглогчдоо худалдаж авах зарчмаар зузаарах хөдөлгөөн үргэлжилж байна.
Тэгээд бас нэг жижиг боловч сонирхолтой мэдээ: Хятад 9-р сарын 15-нд $10.8 тэрбумын Pinglu Canal-аа нээхээр бэлдэж байна. Энэ суваг нь Хятадын баруун өмнөд хэсгээс Beibu Gulf рүү гарах шинэ shortcut болох бөгөөд цаашдаа Southeast Asia чиглэлийн cargo flow-д нөлөөлөх боломжтой.
Ер нь энэ долоо хоногийн бүх мэдээг нийлүүлээд харахаар нэг л юм харагдаж байна:
Freight market одоо “хамгийн хямд route”-оос илүү “хамгийн найдвартай route” руу аажмаар шилжиж байна.
Ормуз дээр нэг юм болно → газрын тос хөдөлнө → түлш хөдөлнө → зардал хөдөлнө.
Хятадад typhoon болно → боомт саатна → тээвэр хойшилно → боломжит зай багасна → тээврийн үнэ өснө.
Тариф нэмэгдэнэ → Импортлогч/экспортлогч талууд цагаа өөрчилнө → эрэлт нэг маршрут дээр бөөгнөрнө → үнэ дагаад өөрчлөгдөнө.
Тэгэхээр supply chain чинь ганц жижиг асуудлаас болоод бүхэлдээ савлах боломжтой болсон гэсэн үг.
Та юу гэж бодож байна?
Одоогийн нөхцөлд бизнесүүд хамгийн хямд freight-ийг сонгох нь зөв үү, эсвэл жаахан илүү төлөөд илүү найдвартай, тогтвортой route сонгох нь зөв үү?
Ялангуяа Хятад-Монгол шиг нэгээс олон дамжлага, хил, боомт ордог маршрут дээр “хямдхан авсан тээвэр” нь эцэстээ хойшилсноосоо болоод илүү үнэтэй болох тохиолдол хэр их байна гэж бодож байна?
Мэргэжилтний зөвлөгөө
Одоогийнх шиг тодорхойгүй байдал өндөр үед хамгийн түрүүнд нэг маршрут дээр бүх ачаагаа найдахгүй байх нь чухал.
Захиалга хийхдээ зөвхөн тээврийн үнийг биш:
📦 Транзит хугацаа
🚢 Боомтын нөхцөл байдал
✈️ Агаарын тээврийн backup option
⏱️ Хойшилвол өөр яаж шийдэх боломжтой
💰 Түлшний зардал өсөх эрсдэл
📍 Боломжит өөр маршрут байгаа эсэх
гээд бүгдийг нь хамтад нь тооцоорой.
Ялангуяа удахгүй хэрэг болох бараа бол “үнэ хямд байна” гээд далайгаар явуулаад 2–3 долоо хоног delay авахын оронд хэсгийг нь эрт захиалах, шаардлагатай үед агаарын тээврээр нөхөх, нөөцөө buffer хийх нь эцсийн дүндээ илүү ашигтай байж болно.
Одоо бол тээврийн үнэ ганцаараа биш, тогтвортой нийлүүлэлт өөрөө үнэ цэнтэй болсон үе байна.