БНХАУ-ын амралт, Эрээн дэх зам засвар, түлшний хомсдолоос шалтгаалан Эрээн–УБ чиглэлийн тээвэр саатаж байна. Та бүхэн ойлгож, хүлээцтэй хандана уу.

МэдээлэлУнших хугацаа 6 мин

Omni shipping - Weekly news #60

Цаагуур чинь юу болоод байна?

Binance юу болчихов?

binance

Өнгөрөгч 10 сарын 29-нд Binance нь криптовалютын түүхэн дэх хамгийн том хулгайн хохирогчдын нэг боллоо. Тодруулбал, ойролцоогоор 6.36 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний криптовалютыг ердөө 20 гаруй минутын дотор шилжүүлэн авсан байна.

Binance-ийн зүгээс энэхүү халдлагад өртсөн хөрөнгө нь интернетэд холбогдсон халуун түрийвчинд (hot wallet) хадгалагдаж байсан бөгөөд хэрэглэгчдийн хөрөнгийн дийлэнх нь интернетэд холбогдоогүй хүйтэн түрийвчинд (cold wallet) хадгалагддаг хэмээн мэдэгдсэн. Мөн хохирлыг өөрсдийн хөрөнгөөр барагдуулах болно гэжээ.

Тэгвэл 10 сарын 31-нд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) энэхүү халдлагыг Хойд Солонгосын төрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “TraderTraitor” бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдсэн юм.

Харин Доналд Трамп өөрийн эдлэнд амарч байх үедээ Truth Social дээр хийсэн мэдэгдэлдээ Хойд Солонгос энэ хэргийг үйлдсэн эсэхийг хараахан бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд хэрэв тийм бол тэдэнтэй ярилцах болно хэмээн хэлсэн нь олны дунд багахан үл ойлголцол үүсгээд амжсан юм.

Эргээд сэдэв рүүгээ ороход, гэмт хэрэгтнүүд хулгайлсан хөрөнгөө ихэвчлэн Ethereum болгон хувиргаж, цааш нь өөр криптовалют руу хөрвүүлэх, DeFi платформ болон бусад үйлчилгээ ашиглан хөрөнгийн мөрийг баллах оролдлого хийж буй аж.

Харин Binance болон холбооны мөрдөх байгууллагууд сэжигтэй гүйлгээнүүдийг царцаах, дахин хөрвүүлэх боломжийг хязгаарлах замаар хойноос нь мөрдөж байгаа юм. FBI ч криптовалютын биржүүд болон блокчэйн үйлчилгээ үзүүлэгчдэд хулгайлагдсан хөрөнгөтэй холбоотой хаягуудыг хаахыг уриалсан байна.

Яахав, энэ heist бол мөнгөө өөрсдийн болгох замнал нь бага зэрэг төвөгтэй. Блокчэйн дээр бүх гүйлгээ ил тод харагддаг бөгөөд хөрөнгө хөрвүүлэлтийн дундаа царцаагдах боломжтой. Гэхдээ олон төрлийн платформ, хөрвүүлэлт ашиглан мөрөө баллах оролдлого үргэлжилсээр байгаа нь тэдний зорилго бүрэн биелэх эсэхийг тодорхойгүй болгож байна.

north korea

Үүнээс гадна өнөөдөр буюу 11 сарын 3-нд Хойд Солонгос талаас энэхүү хэрэгт холбогдсоноо няцаасан мэдэгдэл хийлээ. Их удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон өөрийн мэдэгдэлдээ:
“АНУ дахин БНАСАУ-ыг энэ хэрэгт холбож, улиг болсон аргаар биднийг дахин өдөөн хатгалаа.”
Тэд өөрсдийн нэр хүндийг гутаахыг оролдсон явуулга хийж байна хэмээн мэдэгдсэн байна.

Гэхдээ хэнд нь илүү их итгэх вэ гэвэл асуултгүй тодорхой биз. FBI блокчэйн дээрх гүйлгээнүүд болон сэжигтэй хаягуудыг гаргаж тавьсан болохоор худлаа ярихгүй л болов уу. Гэхдээ эцсийн дүгнэлт гарах хүртэл энэ хэргийг бүрэн тогтоогдсон гэж хэлэхэд арай эрт байна.

Энэхүү хулгайг үйлдсэн цаад зорилго нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон улсын санхүүжилтэд зарцуулах мөнгө босгох явдал байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.


Зэсийн экспорт бидэнд боломж авчрах нь дээ

Өмнө нь бид Чилийн зэсийн олборлолт саатаж, эсрэгээрээ манай экспортод ашигтай зүйл болж байгаа тухай ярьж өнгөрсөн билээ. Тэгвэл Чилийн зэсийн олборлолт дахин буурах төлөвтэй байгаа нь энэ асуудлыг ахиад л хөндөх шалтгаан болж байна.

Чилийн Зэсийн комисс энэ оны олборлолтын төсөөллөө 5.27 сая тонноос 4.94 сая тонн болгон бууруулж, жилийн үйлдвэрлэл 8.4 хувиар агших төлөвтэй гэж мэдэгджээ. Үүнтэй зэрэгцээд 2027 оны зэсийн дундаж ханшийн төсөөллөө 17 орчим хувиар нэмэгдүүлж, фунт тутамд 5.95 ам.долларт хүргэсэн байна.

За тэгээд энэ нь Монголд ямар ашигтай вэ гэвэл, дэлхийн зэсийн нийлүүлэлт хумигдаж, үнэ өсөх хандлага үргэлжилбэл манай улсын зэсийн экспортын орлого нэмэгдэх боломжтой гэсэн үг.

Гэхдээ мэдээж олборлолт буурлаа гээд манай экспорт шууд л өсчихгүй. Дэлхийн эрэлт, зэсийн үнэ, уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадал гээд олон зүйлээс шалтгаална.
Гэсэн ч зэсийн зах зээл дээрх иймэрхүү өөрчлөлтүүд Монголын эдийн засагт боломж авчрах магадлалтай нь тодорхой биз.


Оросын тээвэр манайхаар дамжих нь ихсэв

transit mongolia

Казахстаны хил дээрх хяналт шалгалт чангарч, ачаа тээврийн урт дараалал үүссэнтэй холбоотойгоор Орос руу чиглэсэн тээвэрлэлт ихээхэн удааширчээ. Өмнө нь нийтдээ 20 орчим хоног үргэлжилдэг байсан тээвэрлэлт одоо зөвхөн Казахстаны хил дээр дунджаар 20 хоног хүлээх нөхцөлд хүрсэн байна.

Тэгвэл тээвэр зуучийн компаниуд өөр маршрутаар ачаагаа хүргэх боломжийг хайж эхэлсэн бөгөөд үүний нэг нь Монгол Улсаар дамжин өнгөрөх зам юм.
Казахстаны хил дээрх нөхцөл байдлаас шалтгаалан зарим тээвэрлэгчид Монголоор дамжин Орос руу хүрэх маршрутыг сонгох болжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын транзит тээврийн боломж дахин анхаарал татаж эхэлж байгаа гэсэн үг.

Яахав, энэ нь Монголын хувьд зүгээр нэг замын сонголт биш. Транзит тээврийн урсгал нэмэгдэнэ гэдэг нь төмөр зам, авто тээвэр, гааль, ложистикийн үйлчилгээ гээд олон салбарт орлого олох боломж нэмэгдэнэ гэсэн үг юм.


Орос, Украины дайн: Энхийн хэлэлцээ нахих уу?

ukraine

Орос, Украины дайны нөхцөл байдал одоогоор хоёр өөр чиглэлд өрнөж байна. Нэг талаас энхийн хэлэлцээ хийх оролдлого үргэлжилж байгаа бол нөгөө талаас фронт дээрх халдлагууд буурахгүй хэвээр.

Өнгөрөгч Даваа гарагт Украины Запорожье мужийн Комишуваха тосгонд Оросын агаарын цохилт болж, Украины талын мэдээлснээр 24 хүн амиа алдсан байна. Тус тосгоны сургууль хүмүүнлэгийн тусламж тараадаг төв байсан бөгөөд цохилтын дараа олон хүн сураггүй болсон тухай мэдээлжээ.

Харин дипломат тал дээр АНУ Орос, Украины төлөөлөгчдийг ирэх 11 сарын 10–11-нд Абу Дабид уулзуулахаар төлөвлөж байгаа аж. Хэлэлцээний гол сэдэв нь дайныг зогсоох, дайны дараах аюулгүй байдлын баталгаа, хүмүүнлэгийн асуудал болон мөргөлдөөнийг намжаах тухай байх юм.

Гэхдээ энэ удаагийн хэлэлцээ бодит үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй. Хоёр талын байр суурь нэлээд зөрүүтэй хэвээр байгаа бөгөөд өмнөх хэлэлцээнүүд ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй билээ.


АНУ, Ираны дайн: Midterm election бүхнийг шийдэх үү?

trump

За энэ долоо хоногийн хамгийн анхаарал татах сэдэв бол АНУ болон Ираны хоорондын нөхцөл байдал. Ерөнхийдөө АНУ-ын midterm election буюу завсрын сонгууль олон зүйлийг шийдэх гээд байна л даа. Иран ч үүнээс шалтгаалан дараагийн алхмаа хийх гэж байгаа нь ажиглагдав.

Доналд Трамп Иран энхийн хэлэлцээний ширээний ард суухгүй бол урьд өмнө амсаж байгаагүй хохирлыг амсуулна хэмээн анхааруулж байсан бол Ираны талаас өөрсдийн хүсэл, сонирхлыг тусгасан саналыг АНУ-д тавьсан байна.

Ираны саналын гол нөхцөл нь АНУ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрөх тохиолдолд Ормузын хоолойг дахин нээж, тээврийн урсгалыг хэвийн болгоход бэлэн байгаа явдал юм. Харин АНУ-ын талаас хориг арга хэмжээ болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх шаардлага тавьж байгаа аж.

Гэхдээ нөхцөл байдал зөвхөн дипломат хэлэлцээгээр хязгаарлагдахгүй байна. АНУ-ын тал Ормузын хоолойд Ираны зарим байг онилсон хамгаалалтын цохилт хийсэн тухай мэдээлэл гарсан нь бүс нутгийн хурцадмал байдал дахин нэмэгдэж болзошгүйг харуулж байна.

Харин Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ-ын сонгуулийн дараа Иранд дахин цохилт өгөхийг Трампын засаг захиргаанд уриалж байгаа тухай мэдээллүүд гарчээ. Энэ нь хэлэлцээний явцад дахин цэргийн ажиллагаа эхлэх эрсдэл байгааг харуулж байгаа юм.

Ер нь бол АНУ-ын midterm election дууссаны дараа Трампын засаг захиргаа Ираны асуудалд хэрхэн хандах нь тодорхой болох байх. Энхийн хэлэлцээ үргэлжлэх үү, эсвэл бүс нутагт дахин томоохон мөргөлдөөн эхлэх үү гэдэг нь ойрын өдрүүдэд анхаарал татах гол асуудал хэвээр байна.


Та юу гэж бодож байна?

Энэ долоо хоногт дэлхийн эдийн засаг, улс төр, тээврийн салбарт нэлээд сонирхолтой үйл явдлууд өрнөлөө.

Чилийн зэсийн олборлолт буурч, Монголын экспортод боломж гарч ирж байна. Оросын тээвэр Монгол Улсаар дамжин өнгөрөх нь нэмэгдэх хандлагатай байгаа бол АНУ, Ираны нөхцөл байдал дэлхийн худалдаа, тээврийн урсгалд дахин нөлөөлж болзошгүй байна.
Тэгвэл та юу гэж бодож байна?

Монгол Улс дэлхийн транзит тээврийн томоохон зангилаа болох боломжоо хэр ашиглаж байгаа бол? Бидэнд боломж байна уу, эсвэл дэд бүтэц, хил гаалийн нөхцөл байдал маань одоогоор хангалттай биш байна уу?

Сэтгэгдлээ хуваалцаарай.


Мэргэжилтний зөвлөгөө

Ачаа тээвэрлүүлэхдээ зөвхөн үнийг нь харах хэрэггүй!
Ачаа тээвэрлүүлэх үед хамгийн түрүүнд тээврийн үнийг хардаг нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн хямд үнэ санал болгосон компани үргэлж хамгийн зөв сонголт байдаггүй шүү.

Тээвэр зуучийн компани сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.

  1. Ачааны сав баглаа боодол
    Ачаа тээвэрлэлтийн явцад эвдрэл, гэмтэл гарахаас сэргийлэхийн тулд сав баглаа боодлоо зөв хийлгэх хэрэгтэй. Ялангуяа эмзэг, овор ихтэй, хүнд ачаанд энэ нь маш чухал.

  2. Тээврийн маршрут, хугацаа
    Ачаа ямар маршрутаар, хэдий хугацаанд ирэхийг урьдчилан тодорхой болгоорой. Хил гаалийн нөхцөл байдал, транзит маршрутын өөрчлөлтөөс шалтгаалан хугацаа хэлбэлзэж болно.

  3. Ачааны даатгал
    Тээвэрлэлтийн явцад эрсдэл гарах боломж үргэлж бий. Тиймээс ачаагаа даатгуулахдаа даатгалын нөхцөл, хамрах хүрээг сайтар шалгах нь зүйтэй.

  4. Гаалийн бичиг баримт
    Ачааны нэр төрөл, тоо хэмжээ, үнийн мэдээлэл болон холбогдох бичиг баримтаа үнэн зөв бэлтгээрэй. Бичиг баримтын зөрүү нь хил дээр саатал үүсгэх нэг шалтгаан болдог.

Эцэст нь хэлэхэд, найдвартай тээвэр гэдэг зөвхөн ачааг хүргэх биш, харин хугацаа, зардал, эрсдэлийг зөв удирдахыг хэлнэ.

Олон улсын тээвэртэй холбоотой асуулт байвал бидэнд хандаарай. Omni Shipping таны ачааг найдвартай тээвэрлэхэд туслах болно.

Бусад мэдээ

Omni shipping - Weekly news #59

Ким Жон Ун Хятадад гэнэтийн айлчлал хийж, хоёр улсын харилцаа анхаарал татлаа. АНУ, Ираны энхийн хэлэлцээр бүтэх үү, эсвэл Ойрхи Дорнодод байдал хурцдах уу? Орос, Хятад хоёр Арктикийн шинэ тээврийн замд хүч үзэж эхэллээ. Канад, АНУ тарифын маргаанаа шийдэж чадах болов уу? Импортлогчид оо, бичиг баримтаа ачаагаа хөдөлгөхөөс өмнө шалгаарай — дутуу материал чинь хил дээр хугацаа, мөнгө хоёрыг чинь барна шүү!

Omni shipping - Weekly news #58

Франц гэлтгүй Европ тэр аяараа эмх замбараагүй болох эрсдэлтэй болов. Зеленский, Трамп 2-н toxic харилцаа үргэлжилсээр. Йемен арай давраад байна уу? - Египт. Хилээр алт, монетыг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлэхийг оролдох оо болиорой хүмүүсээ!

Омнишиппинг ХХК 2026 оны даатгалын нөхцөл

Омнишиппиг олон улсын тээвэр зуучийн 2026 онд мөрдөж буй даатгалын нөхцөлтэй танилцана уу.

Үнийн санал авах