Цаагуур чинь юу болоод байна?
Us Iran war update
За энэ бүр мэдэхгүй ээ, юу ч болоод байгаа юм? Ираны талаас дахиж Donald Trump-тай ярихгүй, тэнэглэлийг нь сонсохгүй гэж мэдэгдлээ. Bronny James бүр seen-гүй аниулах нь ээ цаашдаа.
Strait of Hormuz харин нээнэ гээд байгаа юм уу, үгүй гээд байгаа юм уу? Гэсэн чинь мань Donald Trump бол: WTF!?? Нээчихсэн л байгаа шүү дээ. Юу яриад байгаа юм танар? Бүгд бидний хяналтанд байгаа гэхтэй зэрэгцээд начир дээрээ юу болоод байна вэ? гэвэл бараг зөвхөн Хятадын нефтийн тээвэр хийж буй хөлөг л чөлөөтэй нэвтэрч байгаа хэвээр байна.
Багахан драматуулаад ярихад Хятадын нефтний нөөц тасрах эрсдэл анх дайн эхлэдэд л байсан хэдий ч өөрсдөө өндөр нөөцтэй байхаас гадна өөр экспортлогчдоос авах, мөн Ормузын хоолойн учрыг олоод авах зэргээр огтхон ч хохирол амсалгүй явсаар байгаа. Мөн дайн юу ч болж байсан Хятадаас нефтээ авъя гээд хүрээд ирсэн байгаа хөлөг онгоцыг Америкийн талаас үнэхээр яаж ч чадахгүй тул зам тавьж өгөхөөс өөр аргагүй байна.
Ер нь энэ байдлаараа тэсээд байхад Ираны талд олон давуу талууд үүсэх магадлалтай учир нь Америкийн нефтний нөөц дуусаж байгаа бөгөөд нөөцдөө үлдсэн нефтийг үнэндээ бүгдийг нь ч хэрэглэж чадахгүй юм. Учир нь тэд нефтээ хадгалахдаа шууд задгайгаар нь янз бүрийн хуучин уурхай, давсны уурхай зэрэгт хадгалдаг тул яг шууд цаасан дээр байгаа шигээ хэрэглэж чадах нь бага юм.
Тэгэхээр газрын тосны үнэ доор тийм ч удаан тогтолгүй буцаад дээшлэх нь тодорхой болж тээврийн зардал зүгээр энэ чигээрээ тогтох биш, цаашид улам нэмэгдэх ерөнхий дүр зураг бол аль хэдийн зурагдчихсаан гэсэн үг юм.
Нөгөө нэг дайн
За нөгөө талд юу өрнөж байгаа юм бэ? Гэвэл Оросуудын довтолгоо илүү дэд бүтэц рүү чиглэх болж, ер нь “дуусгаад өгье та нарыг” дээрээ тулчихсан байгаа. Нөгөө тал Зеленский ээлжит гуйлгаа хийсээр л... Өөрсдөө хүндхэн байдалд байгаа Америкчуудаас пуужин гуйгаад уйлан дугараад явж байна.
Ер нь энэ дайныг эхлэхэд Украйны талд байсан хүмүүс одоо бол хэнийх нь ч талд биш, энэ нэг юмнууд хурдан дайнаа болиосой л гэдэг бодолтой байгаа байх.
Мөн ард нь байгаа Евопын тал улам турхирах шинж тэмдэг гаргаж байна. Германы зорчих нисэх буудал дээр дайны холбогдолтой зүйлс ачиж явсан онгоц руу нэгэн дрон халдахыг завдсаныг зогсоосон ба үүнийг Оросын илгээсэн дрон гэж шууд зарлаад эхэлчихсэн. За тэгээд Оросууд ганцхан ширхэг дрон илгээсэн юм байна гэхэд үүнийг далимдуулж Европ даяар сэвэхийг оролдож байгаа нь ер нь Украйн хэцүүдээд ирвэл энэ дайн шууд утгаараа Орос ба Европ гэсэн байдалтай ч болж магадгүй. Ер нь яс яривал Европ чинь сүйрч байгаа нөхдүүд шүү дээ...
Дайны нөгөө тал болох Оросууд 2027 оны 1 сарын 31 хүртэл гадагшаа түлш экспорт хийхийг хориглох шийдвэр гаргасан ба манай улсын хувьд бас арай ч зогсолгүй шатахуун, түлшний импортоо хориулчихаагүй ч гэлээ хэмжээ нь багассаар л байгаа. Бас болоогүй ээ манай улс чинь 2026 оны эхний хагаст л гэхэд 500 мянган тонн шатахуун 950 мянган тонн түлш импортлоод байгаа нь өмнөх оноос даруй 26% өсөлттэй дүн юм. Тэгвэл энэ их эрэлтийг хангаж чадахгүй байх нь зах зээлд ямар өөрчлөлтүүдийг авчирч болохыг бид 2 нүдээрээ харж, 2 чихээрээ сонсож, хоолой зангирч орилон гагцхүү биеэрээ мэдэрч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор мэдээж тээврийн зардал өсөлттэй байгааг марталгүй дурьдсан нь дээр биз.
Манайд тэгвэл яах гээд байна?
Юуг нь асуухав дээ эрсдэл улам л нэмэгдэж байна. Хугацаа сунаж байна. Юу ч гэсэн сайн сайхан өөрчлөлтүүд бол гарахгүй л бололтой. Тээврийн үйлчилгээ авч буй албан байгууллагууд ч илүү урт хугацаатай кредит хүсэхийн сацуу тээврийн зардлаа бүрэн төлж чадалгүй авлагууд үүсгэх хандлага ч улам ажиглагдаж байгаа байх.
Гэхдээ нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн асуудал зөвхөн тээврийн хугацаа, зардал өсөх биш бараагаа цаг хугацаанд нь авчирч, зах зээлд эргэлдүүлэх үү? эсвэл нийлүүлэлтээ таслах уу? Буюу за ер нь товчхоноор “орших уу?, эс орших уу?” гэдэг нөхцөл байдал үүсчихсэн байгаа юм.
Та юу гэж бодож байна?
Зах зээлд өрсөлдөгчид талуудад тулгарч буй асуудал улам хурцадсаар байна.
Сүүлийн хэдэн жилд бид нэг зүйлийг маш тодорхой харлаа.
Ковид → боомтын түгжрэл
Орос–Украины дайн → Европын маршрут өөрчлөгдөх
Улаан тэнгисийн асуудал → далайн тээврийн эрсдэл
Ормузын асуудал → эрчим хүч, түлш болон тээврийн үнэ
Нэг газар гарсан асуудал дэлхийн нөгөө талд байгаа импортлогчдод хүртэл шууд нөлөөлдөг болсон.
Гэхдээ энд нэг асуулт гарч ирнэ.
Монголын импортлогчид зөвхөн хамгийн хямд тээвэр хайх уу, эсвэл хамгийн тогтвортой нийлүүлэлтийн шийдэл хайх уу?
Учир нь өнөөдөр 1000 юань хэмнэсэн тээвэр сонгосон ч бараа 20 хоногоор хоцорвол тухайн бизнесийн алдагдал нь хэд дахин их байж болно.
Таны бодлоор өнөөдрийн нөхцөлд импортлогчдын хамгийн том асуудал юу байна?
Тээврийн үнэ өсөх үү?
Хугацааны тодорхойгүй байдал уу?
Санхүүгийн дарамт уу?
Мэргэжилтний зөвлөгөө
Тэгвэл энэ тогтворгүй үед тээврээ хэрхэн төлөвлөх вэ?
Олон улсын тээвэр өнөөдөр өмнөх шигээ зөвхөн "хаанаас хаашаа, хэдэн төгрөгөөр" гэсэн асуудал биш болсон.
Импортлогчид дараах зүйлсийг урьдчилан тооцох хэрэгтэй.
1. Нэг маршрутад хэт найдах хэрэггүй
Нэг улсын хил, нэг боомт, нэг тээврийн төрөл дээр бүх нийлүүлэлтээ төвлөрүүлэх нь эрсдэлтэй.
Жишээ нь:
Хятад → Монгол чиглэлд:
төмөр зам
авто тээвэр
гэсэн хэд хэдэн хувилбар бэлэн байх шаардлагатай.
2. Тээврийн хугацааг бодитой тооцох
Өмнө нь "7 хоногт ирнэ" гэдэг байсан бол өнөөдөр:
хил дээрх нөхцөл
боомтын ачаалал
олон улсын нөхцөл байдал
гээд олон хүчин зүйл нөлөөлж байна.
Тиймээс барааны нөөц болон захиалгын хугацааг илүү ухаалгаар төлөвлөх хэрэгтэй.
3. Даатгал болон баримтын бэлтгэлээ үл тоомсорлож болохгүй
Хүнд үед хамгийн том алдагдал бол зөвхөн бараа алдах биш.
Харин:
хугацаа алдах
гэрээний хугацаа зөрчих
харилцагчаа алдах
эрсдэл байдаг.
Тиймээс зөв тээврийн түнш сонгох нь зардал биш, бизнесийн хамгаалалт болж байна.
2026 оны дэлхийн логистикийн хамгийн том сорилт бол үнэ биш.
Тодорхойгүй байдал.
Тиймээс ирээдүйд амжилттай ажиллах импортлогчид хамгийн хямд тээвэр хайхаас илүүтэй найдвартай, урьдчилан төлөвлөсөн нийлүүлэлтийн систем бий болгож чадсан компаниуд байх болно.



