Цаагуур чинь юу болоод байна?
Эрээний гаалийн хашаанд тээврийн машинууд шатав
0084 гээд volvo шатчихлаа 5184 шатлаа 9718 шатлаа түлхүүрнүүд нь хаана байна аа? Хайгаад олдохгүй байна. Бусад нь мэдэгдэхгүй байна аа.
Эрээн хотоос Замын-Үүд явах гэж байсан ачааны автомашинууд шатсан хэрэг гарлаа. А9-А6 хүртэл зогсож байсан машинууд шатсан гэж тухайн үед бичлэг хийж байсан иргэн мэдэгдсэн. Ерөнхийдөө Хятад талдаа гарсан гал учраас тийм нарийн мэдээлэл хараахан байхгүй байгаа ба манай талаас учир шалтгааныг тодруулахаар холбогдож байгаа гэв.
Хятадын гаалийн талбайд гарсан гал учир хэрхэн гал ассан шалтгааныг олсны дараагаар Хятадын гаалиас хохирлыг барагдуулах боломжтой талаар мөн яригдаж байна.
Гадаад худалдааны эргэлт хагас жилийн байдлаар 16,5 тэрбумд хүрэв
Энэ жил импорт 6.1 тэрбум, экспорт 10.4 тэрбум долларын хөрөнгийн эргэлттэй байв.
2026 оны эхний хагасын байдлаар манай улс 150 улстай гадаад худалдаа хийсэн ба импорт, экспортын тэнцэл 4.3 тэрбум ам долларт хүрсэн байна.
Манай улс оны эхний хагасын байдлаар БНХАУ-тай 12.2 тэрбум ам долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73.9%-г дангаараа бүрдүүлж байна.
Экспорт өмнөх оны энэ үеэс 57%-р өссөн буюу 3.8 ам долларын зөрүүтэй байгаа гол шалтгаанууд нь:
· Зэсийн хүдэр ба баяжмал
· Нүүрс
· Самнасан ноолуур
· Хар тугалтын хүдэр, баяжмал
· Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт зэрэг голчлон нөлөөлсөн
За тэгвэл импорт өмнө оны мөн үеэс 588 сая ам доллараар өссөнд нөлөөлсөн гол хүчин зүйлүүд бол:
· Дизел түлш(дангаараа талыг нь бүрдүүлж байгаа)
· Автобензин
· Шинэ дугуй
· Хар төмөр бүтэц, эд анги зэрэг багтаж байна
Жоохон тайван амьдарчихъя тэгэх үү? pls Трамп даргаа???
Иран АНУ-н дайн дахиад л дэлхийн нийлүүлэлийн сүлжээнд хүндрэл учирч байна. Тийм ээ, дахиад л нөгөө Ойрхи Дорнод...
Ормузын хоолой болон Ойрхи Дорнодын нөхцөл байдал хамгийн наад захад нь гэхэд далайн тээврийн маршрутад шууд нөлөөлж байна. Учир нь дайны эрсдэлээс бол далайн тээврийн маршрут өөрчлөгдөж, зардал өсөж байна.
Мэдээж Монгол гэлтгүй олон улсын бүхий л тээврийн байгууллагууд энэхүү нөхцөл байдалд дасан зохицож, боломжит бүх хувилбараар тээврүүдээ үргэлжлүүлэн явуулахыг зорьж байна.
Тэгэхээр энэхүү эрсдэлтэй нөхцөлд импортлогчдын шийдвэрт нөлөөлж буй гол хүчин зүйл бол:
· Тээврийн үнийн хэлбэлзэл(ялангуяа далай)
· Агаарын тээврийн хүчин чадлын өөрчлөлт
· Худалдааны дайнтай холбоотой тариф болон худалдааны бодлогын өөрчлөлт
Зэрэг хүчин зүйлс шууд болон шууд бусаар нөлөөлж байна.
Та юу гэж бодож байна?
Гадаад худалдааны эргэлт ихсэх тусам мэдээж тээвэрлэж буй барааны хэмжээ өснө. Харин энэхүү тээврийг бүрэн эрсдэлгүй байлгахад юуг анхаарах ёстой вэ?
Дээр дурьдсанчилан гадаад худалдааны ихэнхийг бидний урд хөрштэй хийж буй худалдаа эзэлж байгаа. Өчигдөр гарсан шиг ачаа бараа шатах, бусад гэмтлүүд тохиолдох эрсдэл үргэлж байсаар байх болно.
Мэдээж зарим зүйлс санамсаргүй, гадны хүчин зүйлсээс болж гарах тохиолдол их учир импортлогч нар хамгийн түрүүнд бүхий л тээврээ бүрэн даатгалтай хийх нөхцөлийг бүрэн хангах хэрэгтэй.
Энэ үгийг үргэлж давтан хэлэхэд буруудахгүй гэдэгт итгэлтэй байна.
Хямд тээврийг сонгох нь танд олон эрсдэл хүлээж авах нөхцөлийг бий болгодог.
Тиймээс эрсдэл багатай, найдвартай тээврийг танд санал болгож буй тээвэр зуучтай хамтран ажиллах нь таныг ирээдүйд учрах олон эрсдэлээс хамгаалах болно.
Таны бодлоор Монголын байгууллагууд тээвэр зуучаа сонгохдоо ямар алдаа болон оноог гаргадаг вэ? Туршлагаасаа хуваалцаарай.
Мэргэжилтний зөвлөгөө
Гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн байгаа ч эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө байхгүй байгаа нь цаанаа ямар учиртай гэдгйиг нягталж харах хэрэгтэй байх.
Гадаад худалдааны өсөлтийн цаадах бодит дүр зураг
Экспортын өсөлтийн гол хэсгийг нүүрс, зэс зэрэг уул уурхайн түүхий эд бүрдүүлж байгаа нь валютын орлого, төсөвт эерэг нөлөөтэй боловч дотоодын үйлдвэрлэл, ажлын байр, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх боломж хязгаарлагдмал байдаг.
Харин импортын өсөлтөд шатахуун, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн орц голлон нөлөөлж байгаа нь Монгол Улс гадаад нийлүүлэлтийн сүлжээнээс өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна.
Тиймээс гадаад худалдааны хэмжээнээс гадна ямар бүтээгдэхүүн экспортолж, ямар бүтээгдэхүүн импортолж байгаа нь эдийн засгийн бодит үр нөлөөг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлт юм.



