Omni shipping - Weekly news #45

Omni shipping - Weekly news #45

Цаагуур чинь юу болоод байна

БНСУ-н Ерөнхийлөгчийн айлчлал манай салбартай ямар байдлаар холбогдож байгаа вэ?

Тал талын ашиг сонирхлыг уялдуулан 2 улс CEPA гэрээг байгуулж Солонгосоос Монгол руу импортлогдон орж ирж буй бараа бүтээгдэхүүний 96.3% нь ямар ч татваргүй орж ирэхээр болж байна.

Ингэснээр Солонгосоос орж ирэх LCL/FCL тээврүүд маш эрчтэйгээр нэмэгдэх боломжтойг харж болно. Зөвхөн албан байгууллагууд гэлтгүй хувь хүмүүс ч coupang-с бараа аваах каргогоор явуулах нь хүртэл илүү хямд болох боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ тохиолдолд хэлүүлэлтгүй манай улсын нутаг дэвсгэрт тухайн бараа аль хэдийнээ ороод ирчихсэн зах зээлд худалдаалагдаж байх боломжтой. Ялангуяа Солонгосоос бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг албан байгууллагуудын хувьд бол энэ үнэхээр МАШ САЙН мэдээ.

2030 он гэхэд 2 улсын худалдааны үнийн дүнг 1 тэрбум ам долларт хүртэл өсгөх төлөвлөгөө тавьсан.

Ер нь бол БНСУ-д чип үйлдвэрлэх нэн шаардлагатай хэрэгцээ байгаа ба үүнийг мэдээж түүхий эд байхгүй бол яаж хийх бил ээ.. Мөн БНХАУ-н хувьд энэ чиглэлдээ Тайваныг үл тооцвол хамгийн том нь учир тэднээс хараат байх эрсдэлийг багасгаж байгаа юм.

Мэдээж бусад авто машин болон баттерей зэрэг олон чухал бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд манай улсаас авах ашигт малтмалууд нэн шаардлагатай болсон гэсэн үг юм.

Үүнтэй холбоотойгоор маш олон тээврийн нөхцөлүүд, ажлууд нэмэгдэх нь мэдээжийн хэрэг тодорхой.

Мөн цаашлаад түүхий эд боловсруулах үйлдвэртэй болох, үүнтэй холбоотой ажлууд хийгдэх нь манай улсын эдийн засагт маш том ахиц болох нь ээ.

 

Өөр хов жив – За тэгээд дайн маань дуусахгүй нь эээээээ

АНУ болон Ираны дайн хэсэг энхийн гэрээгээр намжлаа гэж байсан ч зүгээр хэсэг зуурын зүйл байсныг харуулж ерөнхийдөө АНУ талаас шууд дайн зарлалаа. Ер нь одоо та нарыг үнэхээр хядаад өгье л гэнэ дээ. Гэхдээ яг үнэндээ ингэж бөмбөгдөх, байлдах зэрэг нь тал талдаа улам хүндрэлийг учруулна гэдгийг хамгийн сайн мэдэж баймаар байвч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь маш сонирхолтой. Ер нь бол дордох хэмжээнд хүрчихлээ гэж харж болно. Газрын тос бүр 200$ хүрэх боломжтой ч гэж үзэж байна.

Харин энэ дайны ерөнхий зураглалыг шинжээчид таамаглахдаа яг л өмнөх шигээ оволзоно, тэгээд дахиад доошоо намжина, дахиад оволзоно. Аль нэг тал нь том алдаа гаргах хүртэл...

Энэ дайнд улам хүчлээд байвал талууд маш их хохирол амсах нь тодорхой.

Харин үүнээс болж:

·         Далайн тээвэр болон даатгалын нөхцөлд зардал нэмэгдэх

·         Тээврийн боломжит хувилбарыг дахин тооцоолж гаргах

·         Транзит хийгдэх хугацаа нь үнэхээр талийж өгөх боломжтой

·         Мэдээж түлшний үнийн өсөлт зогсохгүй үргэлжлэх нь дээ

 

Энэ хооронд харин Азийн бүх улс орнууд ямар нэгэн байдлаар Хятадтай стратегийн түвшинд гүнзгий хамтрал явуулсаар цаашлаад бүхий л эрх мэдэл нэг тийшээ төвлөрөх хандлага ажиглагдсаар байна. Хамгийн гол нь Хятад хэнийг ч хүчлээгүй гэдэг нь ямар хүчтэй гэдгийг нь улам тодотгож байх шиг.

Та юу гэж бодож байна

CEPA хүчин төгөлдөр болсноор Солонгосоос импорт нэмэгдэх нь гарцаагүй. Харин та бэлэн үү?

Олон компани "татвар буурна" гэсэн өнцгөөс харж байгаа ч үнэндээ өрсөлдөөн илүү ширүүсэх магадлал өндөр байна.

Өмнө нь зөвхөн том импортлогчдын авчирдаг байсан бараануудыг одоо жижиг, дунд бизнесүүд ч илүү бага өртгөөр оруулж ирэх боломж бүрдэнэ. Ингэснээр:

  • Зах зээл дээрх бүтээгдэхүүний төрөл нэмэгдэнэ.

  • Үнийн өрсөлдөөн эрчимжинэ.

  • Илүү хурдан, найдвартай нийлүүлэлтийн сүлжээтэй компаниуд давуу талтай болно.

Нөгөө талаар дэлхийн геополитикийн эрсдэл огт буураагүй хэвээр байна. Нэг талд худалдааны шинэ боломжууд нээгдэж байгаа бол нөгөө талд дайн, шатахууны үнэ, далайн тээврийн эрсдэл өссөөр байна.

Тэгвэл ирэх 2-3 жилд Монголын импортлогч компаниудад хамгийн чухал зүйл юу байх бол?

 

Мэргэжилтний зөвлөгөө

Боломжийг хамгийн түрүүнд ашигладаг компаниуд л хамгийн их өсөлтийг хүртдэг.

CEPA нь зөвхөн татварын хөнгөлөлтийн тухай асуудал биш. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээгээ дахин төлөвлөж, шинэ эх үүсвэртэй болох боломж юм.

Хэрэв танай байгууллага Солонгосоос тогтмол импорт хийдэг бол дараах зүйлсийг одооноос тооцоолж эхлэхийг зөвлөж байна.

  • CEPA-ийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах барааны HS кодоо шалгах.

  • Нийлүүлэгчтэйгээ урт хугацааны хамтын ажиллагааны нөхцлөө шинэчлэх.

  • LCL, FCL болон агаарын тээврийн өртөг, хугацааг дахин харьцуулан тооцох.

  • Геополитикийн эрсдэлээс шалтгаалан нэг улсын нийлүүлэлтээс хэт хараат байхаас зайлсхийж, нөөц төлөвлөгөөтэй ажиллах.

Өнөөдрийн нөхцөлд логистик гэдэг зөвхөн "ачаа тээвэрлэх" асуудал байхаа больсон. Харин бизнесийн тасралтгүй ажиллагаа, эрсдэлийн удирдлага, өртгийн оновчлолын хамгийн чухал хэсэг болж байна.

Шинэ боломж нээгдэх үед хамгийн түрүүнд бэлдсэн компани л зах зээл дээр хамгийн том давуу талыг олж авдаг.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping