Цаагуур чинь юу болоод байна?
Энэ долоо хоногийн хамгийн том мэдээ бол АНУ–Ираны хоорондын тохиролцоо болон Ормузын хоолойн хөдөлгөөн дахин сэргэх тухай мэдээлэл байлаа. АНУ–Ираны тохиролцооны дараа Ормузын хоолой нээгдэхээр яригдаж байгаа ч тээвэр, логистикийн систем шууд хэвийн байдалдаа орохгүй гэдгийг одоо та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ерөнхийдөө бол “pre-crisis normality” буюу өмнөх хэвийн байдалдаа бүрэн ороход 2–3 сар шаардлагатай байх боломжтой юм.
Гол шалтгаан нь маш энгийн: зам нээгдэх нэг хэрэг, харин тэр замаар даатгалтай, аюулгүй, тогтвортой явж эхлэх нь өөр хэрэг. Персийн буланд байршуулсан тэсрэх бөмбөгүүдийг цэвэрлэх, хүлээгдсэн хөлөг онгоцуудыг хөдөлгөх, хоосон чингэлгийн урсгалыг сэргээх, боомтын ачааллыг буцааж тэнцвэржүүлэх гээд олон ажил үлдсэн байна. Одоогийн байдлаар бол олон мянган хөлөг онгоц Персийн буланд саатсан бөгөөд bunker price буюу түлшний зардал peak season-ий өмнө огцом өссөн нь илүү хүндрэл учруулж байна.
Нөгөө талд Европын орнууд, тэр дундаа Франц, Их Британи Ормузын хоолойн чиглэлийн хамгаалалтыг нэмэх талаар олон улсын хэлэлцүүлэг хийхээр ярьж эхэллээ. Мөн Германы тал Трампын “бусад улс орон дэмжинэ” гэсэн мэдэгдлийг баталгаатай зүйл биш гэж үзжээ. Ер нь Европ бол тоглоомоос гарсан гэж ойлгоход ч хэлстэхгүй болсон. Хэн л жижиг, жижиг алгын чинээ газар нутаг, эдийн засагтай улсууд холбооныхоо нэрийг бариад хаа сайгүй том дугараад байхаар нь тэр болгонд нь тоох вэ дээ? Сая Иран – АНУ дайны үеэр зангаа таниулсан гээд Трамп бол бүр л Европчуудын хоолойг боймлох биз...
Үүний зэрэгцээ тээврийн зардлын дарамт зөвхөн далайн тээвэр дээр биш, агаарын тээвэр дээр ч үргэлжилж байна. Тавдугаар сард дэлхийн air cargo spot rate жилийн өмнөхөөс 41% өсөж, дундаж үнэ 3.40 ам.доллар/кг хүрсэн байна. Гэхдээ Middle East-ийн нөхцөл байдал зөөлөрч, capacity буцаж эхэлбэл зургадугаар сараас бага зэрэг намжих боломжтой гэж үзжээ.
Мөн далайн тээвэр дээр peak season ердийнхөөс эрт эхэлж байна. Зургадугаар сарын импортын урсгал жилийн өмнөхөөс 14.3% өсөх төлөвтэй байгаа бөгөөд татвар, түлшний зардал, тодорхойгүй байдал зэргээс болж компаниуд бараагаа эрт татаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл peak season календарь хүлээдэггүй, эрсдэл мэдрэгдэх үед өөрөө эхэлдэг гэдгийг харуулж байна.
Та юу гэж бодож байна?
Ормузын хоолой нээгдэх мэдээ зах зээлд эерэг дохио өгч байгаа нь үнэн. Гэхдээ тээврийн салбарт бол “мэдээ гарлаа = бүх юм хэвийн боллоо” гэж ойлговол хэтэрхий гэнэн болно.
Учир нь тээвэр бол зөвхөн улс төрийн шийдвэрээр явдаггүй. Хөлөг онгоцны эзэн итгэх ёстой. Даатгалын компани зөвшөөрөх ёстой. Тээвэрлэгч нь маршрутаа сэргээх ёстой. Боомт backlog-оо цэвэрлэх ёстой. Импортлогч нь захиалгаа дахин баталгаажуулах ёстой.
Ормузын хоолой нээгдэх нь бидний эдийн засагт хэзээ, хэрхэн нөлөөлөх бол? Цаашид яг хуучин шигээ болох боломжтой бол уу? Эсвэл Ормузын хоолойн нөхцөл байдал өөр хэвээр үлдэх үү? Та юу гэж бодож байна?
Мэргэжилтний зөвлөгөө
Импортлогчид бол мэдээж энэ үед санаа амарч, үнэ буурахыг хүлээх нь тийм ч ашигтай зүйл биш.
Нэгдүгээрт, хугацаанд мэдрэмтгий бараа бол зөвхөн нэг маршрутад найдахгүй байх хэрэгтэй. Үндсэн маршрут + нөөц маршруттай бай. Ялангуяа агаарын тээвэр өндөр үнэтэй хэвээр байгаа ч өөрт тохирох тээврийн хувилбарыг сайтар тооцоолох хэрэгтэй.
Хоёрдугаарт, peak season эрт эхэлж байгаа учраас захиалгаа хойшлуулах тусам сонголт багасна. Үнэ буухыг хүлээж байгаад багтаамжгүй болох эрсдэл бий.
Гуравдугаарт, түлшний нэмэлт зардал, даатгал зэрэг нэмэлт зардлыг урьдчилж тооц. Суурь үнэ хямд харагдсан ч нийт landed cost илүү үнэтэй болох тохиолдол их гардаг.
Товчхондоо энэ долоо хоногийн зөвлөгөө:
Үнэ буурахыг хүлээхээсээ өмнө эрсдэлээ тооц.
Том маршрут нээгдэх гэж буй нь сайн мэдээ хэдий ч, төлөвлөгөөгүй импорт нь эрсдэл хэвээр байгаа гэдгийг мартаж болохгүй.



