Omni shipping - Weekly news #40

Omni shipping - Weekly news #40

Цаагуур чинь юу болоод байна?

Израил болон Иран дахин гал нээж, дэлхий даяараа “гал нээчихсэн үү, өө тэгж л байдаг юм дөө” гэдэг горимд орлоо.

АНУ-ын байр суурь ч энэ удаа бас сонин байв. Өмнөх шиг шууд гол дүр болоод ороод ирэхээсээ илүү “та хоёр больчих л доо, плс” гэсэн маягтай, арай хойшоо суусан өнгө ажиглагдлаа.

Гэхдээ энэ нь зүгээр нэг дипломат уян зөөлөн зан, Ирантай асуудлаа шийдэж байгаатай холбоотой биш юм. Сүүлийн үед АНУ өөрөө зэвсэг, ялангуяа өндөр өртөгтэй пуужин, хамгаалалтын системийн нөөцөө маш нарийн тооцох шаардлагатай болсон талаар олон улсын шинжээчид ярьж байна. Өөрөөр хэлбэл “дэлхийн хамгийн хүчтэй улс” гэдэг нэр хэвээрээ байж болох ч нөөц нь хязгааргүй биш гэдэг нь улам тодорхой болж байна.

Эндээс нэг том асуулт гарч ирнэ.

Хэрвээ АНУ хүртэл өөрийн нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадлаа бодож хөдлөх хэрэгтэй болж байгаа бол Тайвань, Зүүн Ази, Ойрх Дорнод зэрэг олон цэг дээр нэгэн зэрэг хүч үзүүлэх боломж нь өмнөх шиг баталгаатай хэвээрээ юу?

Энэ асуулт зөвхөн улс төрийн асуулт биш. Энэ бол тээврийн салбарын асуулт.

Яагаад гэвэл геополитикийн нэг гал асахад хамгийн түрүүнд дараах зүйлс хөдөлдөг:

  • Нефтийн үнэ

  • Далайн тээврийн маршрут

  • Агаарын коридор

  • Даатгалын үнэ

  • Fuel surcharge

  • Тээврийн хугацаа

  • Захиалгын төлөвлөлт

  • Агуулахын нөөц

Товчхондоо, дайн талбар дээр эхэлдэг ч өртөг нь улс хоорондын эдийн засгийн харилцаан дээр л буудаг.

Иран, Израилын асуудал түр намжсан мэт харагдаж байгаа ч бүрэн дууссан гэж хэлэхэд эрт байна. Израилын тал Иран болон “Хезболла”-гийн эсрэг дайн хараахан дуусаагүй гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал ч Ливан дахь довтолгоо үргэлжилбэл цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй гэсэн анхааруулга өгч байна.

Энэ хооронд зах зээлүүд нэг өдөр айж, маргааш нь тайвширч, дараа өдөр нь дахин савлаж байна. Азийн технологийн хувьцаанууд Wall Street-ийн chip stocks сэргэсний дараа буцаад өссөн ч энэ нь бодит эрсдэл алга болсон гэсэн үг биш. Харин хөрөнгө оруулагчид “энэ удаа арай гайгүй өнгөрөх нь” гэж түр амьсгаа авч байгаа л хэрэг.

Гэхдээ тээврийн компани, импортлогч, экспортлогчдод түр амьсгаа авах хангалтгүй.

Учир нь тэдэнд “өнөөдөр нефть хэд болов?” гэдгээс гадна “миний ачаа энэ долоо хоногт гарах уу?”, “дараа сарын үнэ өсөх үү?”, “энэ маршрут хаагдвал B plan байна уу?” гэдэг асуулт илүү чухал.

Тогтворгүй байдалд тодорхой шийдэл: цахилгаан тээврийн хэрэгсэл

Дэлхий нэг талдаа дайн, хориг, нефть, далайн хоолой, пуужин ярьж байхад нөгөө талдаа тээврийн салбар өөр нэг чиглэл рүү маш хурдан хөдөлж байна.

Тэр нь цахилгаан тээврийн хэрэгсэл.

Цахилгаан truck дэлхийн бүх асуудлыг шийднэ гэж хэлэхгүй. Улаанбаатараас Европ хүртэл бүх ачааг маргаашнаас цахилгаан машинаар явуулна гэсэн үг ч биш.

Гэхдээ богино, давтамжтай, урьдчилан төлөвлөж болдог маршрут дээр цахилгаан truck маш бодит шийдэл болж эхэлж байна.

Жишээ нь:

Хятадад цахилгаан truck-ууд ихэвчлэн боомт, уурхай, гангийн үйлдвэр, үйлдвэрийн бүс зэрэг богино бөгөөд тогтмол маршрутад ашиглагдаж байна. Энэ нь логиктой. Учир нь өдөр бүр нэг чиглэлээр явдаг, ачаалал нь тодорхой, цэнэглэх цэгээ төлөвлөх боломжтой route дээр цахилгаан truck дизел түлшийг бодвол илүү тогтвортой байж чадна.

Maersk гэхэд цахилгаан truck-ийг олон улсад хэрэглэж эхэлсэн. Герман, АНУ, Хятад, Энэтхэг, Вьетнам, Тайланд, Дани, Испани зэрэг олон оронд EV trucking solution туршилт биш, бодит үйл ажиллагаа болж байна.

Эндээс та бүхэн нэгэн шийдлийг олж харж байгаа байх.

Ирээдүйн тээвэр зөвхөн “хамгийн хурдан” эсвэл “хамгийн хямд” гэсэн хоёр сонголтын хооронд явахгүй. Харин “аль маршрут тогтвортой вэ?”, “аль шийдэл түлшний үнийн савлагаанд бага өртөх вэ?”, “аль загвар олон улсын эрсдэлээс бага хамаарах вэ?” гэдэг асуулт илүү чухал болно.

Тээврийн салбарт өөр юу болов?

Агаарын тээврийн хувьд 2026 оны зураглал өмнөхөөсөө болгоомжтой болж байна. IATA 2026 оны air cargo volume өсөлтийн хүлээлтээ бараг байхгүй буюу ердөө 0.2% болгож бууруулсан байна. Энэ нь мэдээж агаарын ачаа алга болно гэсэн үг биш. Харин өсөлт маш эмзэг, түлшний зардал болон геополитикийн эрсдэлд амархан дарагдаж байна гэсэн үг.

Нөгөө талд revenue өндөр хэвээр байна. Яагаад гэвэл агаарын тээвэр хэрэгтэй хэвээр. Ялангуяа өндөр үнэ цэнтэй, хугацаа мэдрэмтгий, технологийн, e-commerce, эмийн фарм салбарын ачаануудын хувьд агаарын тээвэр бол эрсдэлийн үед хэрэглэдэг “үнэтэй боловч хэрэгтэй” сонголт хэвээр байна.

Газрын тээвэр дээр LTL буюу түүвэр/partial load төрлийн тээвэрт үнийн хөдөлгөөн илүү ойр ойрхон болох хандлага ажиглагдаж байна. Өмнө нь үнийн өсөлт гэдэг жилд нэг удаа болдог, харьцангуй таамаглах боломжтой байсан бол одоо зарим тээврэлэгчид ерөнхий үнийн өсөлтөө илүү эрт, илүү хурдан хэрэгжүүлж эхэлж байна.

Далайн тээврийн хувьд ч peak season эрт эхэлж, Asia–Europe чиглэл дээр spot rate өсөх хөдөлгөөн гарч байна. Үүн дээр 7 сарын 1-нээс хэрэгжих bunker adjustment, түлшний нэмэлт зардал, геополитикийн тодорхойгүй байдал нийлээд импортлогчдод “түр хүлээе” гэхээсээ илүү “эрт төлөвлөе” гэсэн дохио өгч байна.

Та юу гэж бодож байна?

Сүүлийн хэдэн жил бид supply chain гэдэг зүйлийг маш энгийнээр ойлгодог байсан.

Захиална. Ачуулна. Ирнэ.

Гэтэл одоо supply chain гэдэг чинь бараг геополитикийн мэдрэгчтэй амьд систем шиг болчихлоо.

Ойрх Дорнодод нэг пуужин нисэхэд Улаанбаатарт ирэх барааны үнэ өөрчлөгдөж болно. Хормузын хоолой хаагдахад air freight-ийн эрэлт өсөж болно. АНУ-ын зэвсгийн нөөцийн асуудал Тайванийн эрсдэлийн тухай яриа болгож болно. Тайванийн эрсдэл нэмэгдэхэд chip, electronics, tech supply chain дээр дарамт ирнэ. Tech supply chain хөдөлбөл Азийн экспорт, агаарын тээвэр, далайн тээвэр бүгд савлана.

Тэгэхээр асуулт нь:

Бид тээврийг одоо ч “хямд үнэ хайдаг ажил” гэж харах уу?

Эсвэл “эрсдэлийг удирддаг стратегийн төлөвлөгөөт ажил” гэж харах уу?

Хамгийн хямд маршрут зарим үед хамгийн үнэтэй алдаа болж хувирдаг. Яагаад гэвэл зам хаагдах, зардал нэмэгдэх, транзит хийгдэх хугацаа сунжрах, бичиг баримт буруу бүрдэх, даатгалгүй байх зэрэг зүйлс эцэстээ нэг удаагийн үнээс илүү их хохирол авчирдаг.

Харин:

  • Аль маршрут илүү найдвартай вэ?

  • Аль хувилбар миний ачаанд тохирох вэ?

  • Хэрвээ үндсэн маршрут асуудалд орвол нөөц төлөвлөгөө байна уу?

  • Ачаа маань даатгуулсан уу?

  • Бичиг баримт маань албан ёсны юу?

  • Нэг том ачилт хийх үү, эсвэл жижиглээд ойр ойрхон татах уу?

  • Бүтээгдэхүүний нөөц хэдий хэр хугацаанд хангалттай вэ?

гэсэн асуултууд илүү чухал болж байна.

Мэргэжилтний зөвлөгөө

Энэ долоо хоногийн гол зөвлөгөө бол энгийн:

Тээврээ “нэг ачилт” гэж битгий хар. “Эрсдэлийн төлөвлөгөө” гэж хар.

Нэгдүгээрт, нэг маршрут дээр бүх найдвараа битгий тавь. Ялангуяа хугацаанд мэдрэмтгий, үйлдвэрлэл зогсоож болзошгүй, захиалагчид шууд хүрэх ёстой бараа байвал үндсэн маршрут + нөөц маршрут гэсэн 2 хувилбартай бай.

Хоёрдугаарт, бүх ачаагаа нэг дор овоолж битгий явуул. Зарим үед жижиглээд ойр ойрхон татах нь илүү ухаалаг байдаг. Ингэснээр нэг тээвэр саатлаа гэхэд бүх бараа чинь нэг дор гацаанд орохгүй.

Гуравдугаарт, түлшний нэмэлт зардал, bunker adjustment, peak season surcharge зэрэг нэмэлт зардлыг тооцоондоо заавал оруул. Зөвхөн “үндсэн үнэ хэд вэ?” гэж асуух нь одоо хангалтгүй. “Нийт тээврийн үнэ хэд болох вэ?” гэж асуух хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, агаарын тээврийг зөвхөн үнэтэйгээс нь болж битгий хас. Хэрвээ бараа чинь хугацаа алдвал илүү их алдагдал үүсгэх бол агаарын тээвэр заримдаа хамгийн хямд шийдэл болдог. Ялангуяа бүтээгдэхүүний дээж, эд анги, цахилгаан бараа, яаралтай захиалга, нөхцөл болон хугацаа чухал байдаг бүтээгдэхүүн дээр агаарын тээвэр бол дараагийн сонголт биш, стратегийн хэрэгсэл.

Тавдугаарт, албан ёсны бичиг баримт, даатгал, гаальтай холбоотой зүйлсийг “дараа нь болгоно” гэж бүү хойшлуул. Тогтворгүй үед асуудал гарвал хамгийн түрүүнд хэрэг болох зүйлс бол зөв бүрдсэн бичиг баримт, даатгал, мэргэжлийн тээврийн зохион байгуулалт байдаг.

Эцэст нь хэлэхэд, дэлхийн тээвэр улам тодорхойгүй болж байгаа биш. Харин улам тооцоотой нарийн ажил л хэрэгтэй болж байна.

Хамгийн сайн импортлогч гэдэг хамгийн хямд үнэ олдог хүн биш.

Харин асуудал гарахаас өмнө маршрут, хугацаа, зардал, эрсдэлээ тооцож чаддаг хүн.

 

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping