Omni shipping - Weekly news #37

Omni shipping - Weekly news #37

Цаагуур чинь юу болоод байна?

Дэлхийн геополитикийн харилцаанд хувьсгал болж байна. Маш товчхоноор бол одоогийн үүсээд байгаа дайн, зөрчилдөөн болон томоохон гүрнүүдийн уулзалт, хэлэлцээрээс юу гэж дүгнэж болох вэ? гэвэл одоо цагт улс хоорондын харилцаа улс төр дээр тогтохоо больсон бөгөөд бүхний нэгдүгээрт эдийн засгийн харилцаа байх болж. Тэгээд эдийн засгийн харилцаа дотороо улс төрийн харилцаа нь ороод явна гэж ойлгож болох нь.

Үүнийг дагаад олон улсын тээврийн салбарт ч зөвхөн дайн, зөрчил дээр үндэслэсэн биш улс хоорондын харилцаа юунд тулгуурлан өрнөж байгаатай нь холбоотойгоор өөрчлөлт гарна гэж үзэж байна. Багахан хаагдмал болох магадлалтай гэж хэлэх нь арай хэтрүүлсэн хэрэг байж болох ч одоо бол аль маршрут илүү гэдгийг сонгохоос гадна тухайн маршрутаар тээвэрлэх зөвшөөрөл маягийн зүйл үүсэж болзошгүй л юм л даа. Учир нь ачаа саатаж байгаа, хугацаа сунаж байгаа, зардал өсөж байгаа үндсэн шалтгаан өөрөө дайн гэхээс илүү улс хоорондын харилцааны эмзэг байдлаас болсон гэж ойлгох хэрэгтэй. Дайн болохгүй байсан ч тээвэрт саатал учрах улс төрийн түмэн шалтгаан байгаа шүү дээ.

Саяхан болсон 2 ерөнхийлөгчийн уулзалтаар зөвхөн геополитикийн асуудлуудыг ярилцахаас гадна 2 улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, наймаанд томоохон ахиц дэвшил гарахаар болж байна. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүнээ хэрхэн тээвэрлэхээс хамаарч тээврийн шинэ маршрут, шинэ боломжууд бусад улсуудад бий болох боломжтой юм.

Мөн Donald Trump-н Бээжинд хийсэн айлчлалаас 24 цагийн дараа ОХУ-н ерөнхийлөгч 5 сарын 19-20-нд айлчлал хийнэ гэдгээ зарласан. Үүнээс үүдэлтэй манай 2 хөршүүдийн худалдаа сайжирвал дунд нь байгаа бидний хувьд ашигтай байх бүрэн боломжтой.   

Гэхдээ ерөнхий утгаар нь хараад үзвэл ОХУ – Украйн, АНУ – Иран, БНХАУ – Inner peace. Эцсийн эцэст дайны сонголтоос хойшоо сууж үлдсэн улс нь эдийн засгийн хувьд илүү хожиж байгааг харж болно. Одоо бол том ах дээрээ ирж шийдвэр хэрхэн гаргахаа асууж байгаа хүүхдүүд шиг л харагдаж байна(АНУ, ОХУ ерөнхийлөгч нар)

Эндээс нэг том зураг харж болно. Ши Жиньпинь нэг талдаа АНУ-тай худалдааны урсгалаа тогтворжуулах гэж байна. Нөгөө талдаа ОХУ-тай эрчим хүч, байгалийн хий, стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж байна. Өөрөөр хэлбэл Хятад улс зөвхөн “бараа худалдаж авдаг, үйлдвэрлэн борлуулдаг улс” биш, харин ямар нөөц, түүхий эд, бараа материал хаанаас хаашаа урсахыг тодорхойлох олон улсын худалдааны төв зангилаа болж байна гэж ойлгож болох юм.

 

Тээвэр зуучийн салбарт хиймэл оюун ухааны өрсөлдөөн ширүүсэж байна

Тээврийн боомтууд болон гаалийн талбай, за бүр тээвэр зуучууд ч өөрсдийн үндсэн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглаад аль хэдийнээ эхэлчихсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор боомтын үйл ажиллагаа руу чиглэсэн хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг “AI you can trust” framework санал болгож ерөнхийдөө зүгээр нэг хурдан ажиллаад зогсохгүй итгэж болохгүй(аудытын хяналттай), тайлбарлаж болохуйц, шийдвэрүүдийг хүний оролцоотойгоор гаргадаг тухайн боомтын үйл ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулах боломжийг олгож байгаа аж. Үүнтэй өрсөлддөг kaleris-н ai powered yard intelligence ч мөн адил чингэлэгт боомтуудад тохирсон системийг танилцуулсан.

Монголын боомтуудад иймэрхүү хиймэл оюун ухаанд суурилсан, ерөнхий үйл ажиллагаа хөнгөвчилсөн системүүдийг гаалийн талбай, боомтуудад одооноос хэрэгжүүлж, туршиж байх нь цаашдын олон улсын тээврийн салбараас хоцрохгүй байх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх болов уу...

 

Та юу гэж бодож байна?

Олон улсын тээвэр цаашдаа “хамгийн хурдан, хамгийн хямд маршрут”-аар биш, “хамгийн боломжтой, хамгийн зөвшөөрөгдөх маршрут”-аар явах үе рүү орж байна уу?

Улс орнуудын харилцаа зөвхөн дипломат мэдээ байхаа больж, таны ачаа аль хилээр, аль боомтоор, аль corridor-оор явах вэ гэдэгт шууд нөлөөлдөг болж байна. Ялангуяа Монгол шиг хоёр хөршөөсөө хамааралтай, далайд гарцгүй улсын хувьд энэ нь нэг талаараа эрсдэл, нөгөө талаараа боломж юм.

Хэрэв ОХУ, БНХАУ-ын худалдаа, эрчим хүч, тээврийн corridor идэвхжвэл Монгол зөвхөн “дунд нь байгаа улс” биш, харин хоёр том эдийн засгийг холбох логистикийн зангилаа болох боломжтой. Гэхдээ энэ боломж боомт, гааль, терминал, мэдээллийн системүүд хамт хөгжиж байж л бодит болно.

Нөгөө талд AI-ийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь тээврийн салбарт шинэ асуулт гаргаж байна. Боомт, терминалын шийдвэрийг хиймэл оюун ухаан дэмжиж гаргадаг бол бид түүнд хэр итгэж чадах вэ?

Тэгэхээр гол асуулт нь:
Монголын тээврийн салбар энэ өөрчлөлтийг гаднаас нь хараад суух уу, эсвэл шинэ logistics game-д өөрөө оролцох уу?

 

Мэргэжилтний зөвлөгөө

Олон улсын тээврийн шинэ нөхцөлд бизнесүүд тээврээ бараа бэлэн болсны дараа биш, бараа авахаасаа өмнө боддог болох хэрэгтэй.

Өмнө нь supplier-тайгаа үнэ тохироод дараа нь “одоо яаж авчрах вэ?” гэж асуудаг байсан. Харин одоо supplier-ийн үнэ боломжийн байсан ч тухайн бараа хаана үйлдвэрлэгдсэн, ямар боомтоор гарах, ямар улсын харилцааны дунд хөдөлж байгаа нь эцсийн шийдвэрт илүү том нөлөөтэй болж байна.

Тиймээс supplier сонгохдоо зөвхөн unit price биш, logistics position-ийг нь давхар харах хэрэгтэй. Тэр supplier ямар corridor ашигладаг вэ? Ойр боомт нь ачаалалтай юу? Бараа нь sensitive cargo ангилалд орох уу? Мэдээллээ хурдан, зөв өгч чаддаг уу?

Ирээдүйд сайн тээвэрлэгддэг ачаа гэдэг нь зөвхөн сайн савласан ачаа биш, сайн мэдээлэлтэй ачаа байх болно.

Тиймээс импортлогчид бараа захиалахаасаа өмнө supplier бүр дээр жижиг “logistics profile” үүсгэж эхлэх хэрэгтэй. Ингэж чадвал тээвэр зуучтайгаа “энэ ачааг яаж авчрах вэ?” гэж биш, “энэ supplier-ийг сонгох нь зөв үү?” гэж илүү ухаалгаар ярьдаг болно.

 

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping