Цаагуур чинь юу болоод байна?
Геополитикийн байдалд нэг мөр шийдсэн үйлдэл гарахаар боллоо. АНУ болон БНХАУ-н ерөнхийлөгч нар хойшлуулаад байсан уулзалтаа 5 сарын 13-15 өдрүүдэд хийхээр 2 талаас баталсан. Дэлхийн хамгийн том 2 гүрний удирдагчид уулзаж байхад тодорхойгүй, эргэлзээтэй ярианы сэдэв мэдээж байх ямар ч боломжгүй. Энэ 2 талын төрийн тэргүүнүүд хэвлэлийн өмнө маргалдвал дэлхий тэр чигээрээ орвонгоороо эргүүлсэн юм шиг болох нь тодорхой шүү дээ. Тэгэхээр Тайван болон ойрхи дорнодын нөхцөл байдлыг болон бусад хэлэлцэх сэдвүүдээ талууд хэрхэн шийдэх тухайгаа яг үнэндээ аль хэдийнээ тохирчихсон байгаа гэсэн үг л дээ.
Гэхдээ Ираны хувьд энэ тийм ч сайн мэдээ байхгүй болов уу? гэж таамаглаж байна. Учир нь Техраны илгээсэн саналд Вашингтоны зүгээс нааштай хариу огт өгөөгүйгээс гадна төрийн тэргүүн нь бараг тэрийг чинь гүйцэд уншаагүй гэх мэт зүйлс ярьж нэг ёсондоо бол юу гэх чинь бидэнд огт хамаагүй гэсэн зүйл ярьсантай огт ялгаагүй гэсэн үг л дээ.
Мөн мээдээж томчуудын хэлэлцээрээс ОХУ яаж хоцрох вэ? Donald Trump-н айлчлалын араас ОХУ-н ерөнхийлөгч Владимр Путин БНХАУ-д 5 сарын 18 хавьцаа айлчлах тухай яригдаж байгаа аж.
Тэгвэл болох гэж буй айлчлал буюу том гүрнүүдийн уулзалтуудаас тээвэр зуучийн салбар юу хүлээх боломжтой вэ? гэвэл мэдээж дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, нөөцийн хомсдолоос салах шийдвэрүүд юм. Энэ бүхнээс шалтгаалан тээврийн хугацаа болон үнэ хэр болж тогтох вэ? дэлхийн эдийн засаг хэр хурдан эргэлтэнд орох вэ? гэдэг олон чухал үйл явдлууд гарч ирнэ.
Тээвэр зуучийн салбарт ажиллаж байгаа болон улс хоорондын тээвэр тогтмол хийлгэж байгаа бүхий л хувь хүн, албан байгууллага нэг зүйлийг анзаарсан байх. Одоо тээвэр гэдэг “хаанаас хаашаа вэ? – тэгвэл тийм хугацаа, тийм зардал гарах юм байна” гэдэг зүйл байхаа больж эхэлж байна. “Улс орнуудын нөхцөл байдал ямар байна?, Хаана ямар боомтууд дээр түгжрэл үүсч байна? Тээврийн зардал ямар байна?, Маршрутаа хэрхэн өөрчлөх вэ?” гэх зэрэг илүү ярвигтай байдлаар тээврийн шийдлүүд гарч байна. Яахав мэдээж тээвэрлэгчдийн хувьд эдгээр нь бодох наад захын зүйл хэдий ч утга нь өөрөө гоё л доо гэдэг шиг асуудлууд нь илүү ширүүн болж эхэлж байна гэсэн үг л дээ.
Бидний хүлээх зүйл бол одоо том гүрнүүдийн хоорондын айлчлал, уулзалт дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг харах юм. Олон улсын харилцааны нэгэн хэсэг болох олон улсын худалдаа тэр дундаа тээврийн салбарт эдгээр шийдвэрүүд маш чухал нөлөөтэй юм.
Та юу гэж бодож байна?
Тэгэхээр бид эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй болж байна. Том гүрнүүд уулзаад гар барилаа гээд маргаашнаас нь тээврийн үнэ шууд буураад, бүх боомт нээгдээд, бүх ачаа цагтаа ирдэг болчихно гэсэн үг биш юм.
Харин ч эсрэгээрээ байж болно.
Яагаад гэвэл тодорхойгүй байсан зах зээлд томоохон уулзалтуудын дараа “одоо нөхцөл байдал арай дээрдэх нь” гэсэн хүлээлт үүсдэг. Энэ хүлээлтээс болоод өмнө нь бараагаа түр хойшлуулж байсан импортлогчид захиалгаа зэрэг хөдөлгөж эхэлнэ. Захиалга нэмэгдэнэ гэдэг нь контейнерийн эрэлт нэмэгдэнэ, боомтын ачаалал өснө, тээвэрлэгчид fuel surcharge, peak season surcharge, emergency surcharge гэх мэт нэмэлт зардлуудаа оруулах боломжтой болно гэсэн үг.
Сүүлийн үеийн тоонуудаас харахад далайн тээврийн үнэ бүрэн тайвширсан гэж хэлэхэд эрт байна. Drewry-ийн World Container Index 5 сарын 7-ны байдлаар гурван долоо хоног дараалан буурсны дараа 3% өсөж, 40 фут контейнерийн дундаж үнэ $2,286 болсон байна. Үүнд Transpacific болон Asia-Europe чиглэлүүд дээрх нэмэлт төлбөрүүд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Мөн агаарын тээвэр дээр ч байдал тийм тайван биш байна. IATA-ийн мэдээллээр 2026 оны 3-р сард дэлхийн агаарын ачаа тээврийн эрэлт өмнөх оны мөн үеэс 4.8% буурсан бөгөөд үүнд Ойрхи Дорнодын томоохон hub-ууд дээр үүссэн саатал голлон нөлөөлсөн байна.
Энэ бүхнээс харахад одоогийн логистикийн зах зээл дээр нэг сонирхолтой зүйл болж байна.
Үнэ буухад ч эрсдэлтэй. Үнэ өсөхөд ч эрсдэлтэй. Харин хамгийн том эрсдэл нь тодорхойгүй байдал өөрөө болоод байна.
Хэрэв АНУ, БНХАУ-ын уулзалт эерэг уур амьсгалтай дуусвал худалдааны урсгал сэргэж магадгүй. Гэхдээ худалдаа сэргэнэ гэдэг нь тээврийн эрэлт зэрэг нэмэгдэнэ гэсэн үг. Харин хэрэв уулзалт тааруу дуусвал тариф, хориг, экспортын хязгаарлалт, rare earth minerals, технологийн нийлүүлэлт гэх мэт асуудлууд дахин чангарч магадгүй.
Тэгэхээр импортлогч, экспортлогч байгууллагуудын хувьд одоо “үнэ буухыг хүлээх үү?” гэдэг асуултаас илүү “ачаагаа ямар эрсдэлтэй орчинд, ямар хувилбараар, ямар хугацааны нөөцтэй хөдөлгөх вэ?” гэдэг асуулт илүү чухал болж байна.
Өмнө нь тээвэр бол бараагаа явуулах нэг л процесс байсан бол одоо бараг стратегийн шийдвэр болж хувирч байна. Буруу үед буруу маршрутаар явуулсан нэг ачаа зөвхөн хэд хоногоор хоцрох биш, бүхэл бүтэн борлуулалт, үйлдвэрлэл, мөнгөн урсгалд нөлөөлөх боломжтой болчихлоо.
Мэргэжилтний зөвлөгөө
Ийм үед хамгийн зөв арга бол тээврээ “хямд үнэ хайх” байдлаар биш, “эрсдэлээ зөв удирдах” байдлаар төлөвлөх юм.
Нэгдүгээрт, үнийн санал авахдаа зөвхөн үндсэн тээврийн үнийг битгий хараарай. Fuel surcharge, peak season surcharge, emergency freight, war risk surcharge, storage, demurrage, detention зэрэг нэмэлт зардал орж ирэх боломжтой эсэхийг заавал асуух хэрэгтэй. Ялангуяа Ойрхи Дорнод, Персийн булан, Улаан тэнгис, Хормузын хоолойтой холбоотой чиглэлүүд дээр даатгал болон нэмэлт төлбөрийн нөхцөл богино хугацаанд өөрчлөгдөх магадлалтай байна. Maersk-ийн сүүлийн operational update-ууд дээр ч Middle East бүсийн нөхцөлөөс шалтгаалсан emergency freight болон insurance review-ийн асуудлууд дурдагдсан байна.
Хоёрдугаарт, нэг л маршрутад найдах хэрэггүй. Далайгаар явуулах уу, төмөр замаар татах уу, авто тээврээр богиносгох уу, эсвэл яаралтай үед агаарын тээврээр хэсэгчлэн татах уу гэдгээ урьдчилж харьцуулах хэрэгтэй. Хамгийн хямд маршрут заримдаа хамгийн удаан, хамгийн эрсдэлтэй сонголт байдаг.
Гуравдугаарт, тээврийн хугацаандаа заавал buffer буюу нөөц хоног оруул. Одоо “7 хоногт ирнэ” гэсэн тооцоог яг 7 хоногоор нь төлөвлөх нь эрсдэлтэй. Боомтын түгжрэл, маршрут солигдох, гаалийн бичиг баримтын шалгалт, тээвэрлэгчийн schedule өөрчлөгдөх зэрэг хүчин зүйлсийг урьдчилж тооцох хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, бичиг баримтаа хамгийн эхэнд цэгцэл. Invoice, packing list, HS code, гарал үүслийн бичиг, тусгай зөвшөөрөл шаарддаг бараа эсэх, татварын тооцоолол зэрэг дээр алдаа гарвал гадаад нөхцөлөөс гадна дотоод саатал нэмэгдэнэ. Зах зээл өөрөө тогтворгүй үед бичиг баримтын жижиг алдаа хүртэл том зардал болж хувирдаг.
Тавдугаарт, ачаагаа боломжтой бол хэсэгчлэн төлөвлө. Ялангуяа улирлын бараа, үйлдвэрлэлийн түүхий эд, борлуулалтын хугацаатай бүтээгдэхүүн бол бүгдийг нь нэг дор нэг маршрутаар явуулах нь эрсдэлтэй. Зарим хэсгийг хямд маршрутаар, зарим чухал хэсгийг хурдан маршрутаар явуулах нь нийт эрсдэлийг бууруулах боломжтой.
Эцэст нь хэлэхэд энэ долоо хоногийн хамгийн гол зөвлөгөө бол:
Тээврээ зөвхөн үнэ дээр биш, эрсдэл дээр нь тооцож төлөвлө.
Учир нь өнөөдрийн олон улсын тээвэрт хамгийн үнэтэй зүйл нь тээврийн үнэ биш, харин тодорхойгүй байдал болоод байна.
Omni Shipping таны ачаанд зөвхөн нэг үнийн санал өгөхөөс илүү тухайн нөхцөлд хамгийн бодит, найдвартай, эрсдэл багатай тээврийн шийдлийг санал болгох болно.
Ийм үед тээврээ зөвхөн “хямд үнэ” хайх байдлаар биш, эрсдэлээ зөв удирдах байдлаар төлөвлөх хэрэгтэй.
Үнийн санал авахдаа зөвхөн үндсэн тээврийн үнийг харалгүй fuel surcharge, peak season surcharge, war risk surcharge, storage, demurrage, detention зэрэг нэмэлт зардал гарах эсэхийг заавал тодруулаарай. Ялангуяа Ойрхи Дорнод, Персийн булан, Улаан тэнгис, Хормузын хоолойтой холбоотой чиглэлүүд дээр үнэ, даатгалын нөхцөл богино хугацаанд өөрчлөгдөх боломжтой.
Мөн нэг л маршрутад найдахгүйгээр далай, төмөр зам, авто болон шаардлагатай үед агаарын тээврийн хувилбаруудыг харьцуулж төлөвлөх нь зөв. Хамгийн хямд маршрут заримдаа хамгийн удаан, хамгийн эрсдэлтэй сонголт байх магадлалтай.
Тээврийн хугацаандаа ч мөн нөөц хоног тооцоорой. Боомтын түгжрэл, маршрут өөрчлөлт, гаалийн шалгалт, бичиг баримтын алдаа зэрэг нь саатал үүсгэж болзошгүй. Тиймээс invoice, packing list, HS code, зөвшөөрөл, татварын тооцооллоо урьдчилан цэгцлэх хэрэгтэй.
Эцэст нь, боломжтой бол ачаагаа хэсэгчлэн төлөвлө. Улирлын бараа, үйлдвэрлэлийн түүхий эд, борлуулалтын хугацаатай бүтээгдэхүүн бол бүх ачаагаа нэг маршрутаар явуулах нь эрсдэлтэй.
Тээврээ зөвхөн үнэ дээр биш, эрсдэл дээр нь тооцож төлөвлө.
Учир нь өнөөдрийн олон улсын тээвэрт хамгийн үнэтэй зүйл нь тодорхойгүй байдал болоод байна.
Omni Shipping таны ачаанд тухайн нөхцөлд хамгийн бодит, найдвартай, эрсдэл багатай тээврийн шийдлийг санал болгох болно.



