Omni shipping - Weekly news #34

Omni shipping - Weekly news #34

Цаагуур чинь юу болоод байна?

АНУ-ын эрх баригчид 4-р сарын 25-ны шөнө Вашингтон Хилтон зочид буудалд болсон Цагаан ордны сэтгүүлчдийн холбооны хүндэтгэлийн зоогийн үеэр зэвсэгт этгээд нэвтрэн орж, Ерөнхийлөгч Трамп болон түүний захиргааг онилсон гэж үзэж байна. Энэ нь Трампын 2 жилийн дотор гурав дахь халдлагын оролдлого юм. Эмх замбараагүй зүйлс болох тусам л АНУ, Ираны хэлэлцээрт хүрэх боломж багассаар л байна даа.

Ираны зүгээс АНУ-д Ормузын хоолойг нээх саналыг тавьсан ч АНУ-н зүгээс халгаасангүй. Бүр Трамп хэлэхдээ Исламабад руу 18 цаг нисэж очин барин хэлэлцээр хийх хэмжээний болчихсон тал нь АНУ биш учраас, бүх хөзөр бидний талд байгаа учраас хэрхэхийг бид өөрсдөө мэднэ гэх өнгө аястай зүйл ярьсан. Харин өнчин ботго шиг Пакистанд очсон Ираны тал яагаад ч юм шууд ОХУ руу айлчлал хийлээ. Гэхдээ энэ 2 талын гаргаж буй үйлдлүүд үнэхээр үл ойлгогдох байдалтай байгаагаас гадна яг хэлэлцээр хийх гээд байгаа юм уу гэхээр үгүй ч юм шиг. АНУ-н зүгээс гэхдээ залгавал залгаарай ч гэх шиг... бараг хэрэлдчихсэн хосууд юм биш үү дээ?!?!

Агаарын тээврийн ханш 2026 оны 4-р сарын эхэнд Хонконгоос Европ руу кг тутамд $4.80–$5.45 болж, жилийн өмнөхтэй харьцуулахад 15.8%-иар өссөн байна.

C.H. Robinson-ийн 4-р сарын тайланд: АНУ-ын газрын тээврийн зардал жилийн өмнөхтэй харьцуулахад 16–17%-иар өсч, дизелийн үнэ 3-р сарын туршид ихээхэн нэмэгдсэн байна.

Drewry-ийн 4-р сарын 23-ны тайланд: Азиас Европ руу явах бараанд Шанхайгаас Женев чиглэлийн ханш 8%-иар буурч 40 фут контейнер тутамд $3,071 болсон — хэрэгцээ суларч, илүүдэл хүчин чадал нэмэгдсэн нь үүний шалтгаан. Харин Атлантын чиглэлд 15%-иар өсч $2,326 болсон.

Та юу гэж бодож байна?

Дайн өрнүүлж буй талуудын ааш эмэгтэйчүүдийн аашнаас ч илүү олон төрөлтэй байгаа учир одоо энийг хэзээ дуусахыг харж суух ямар ч хэрэгцээгүй болжээ. Угийн болилоо гээд хэвэндээ орохгүйгээс л хойш. Харин нөлөөнд нь үүсэх хямралд ямар арга хэмжээ авах вэ? гэдгээ аль хэдийн бэлдчихсэн байх ёстой. Чухам бүгд гүйцэтгэх боломжтой ямар арга хэмжээ байвал зүгээр юм бол?

Мэргэжилтний зөвлөгөө

Ормузын хоолой хаагдсан үед Монголын импортлогч та юу хийх ёстой вэ?

Одоо хэн хүнгүй “Тэр Ормузын хоолой бидэнд ямар хамаатай юм?” гэдэг бодлоос салчихсан байх.

Ормузын хоолой хаагдахад Хятадын үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, тэр зардал нь таны авдаг бараанд нэмүү өртөг байдлаар шингэж орж ирнэ. Шууд биш, гэхдээ заавал ирнэ.

Тиймээс аль ч улсаас бараа татан оруулж ирдэг бай хамгийн түрүүнд нийлүүлэгчээсээ болон тээвэр зуучаасаа ингэж асуу: “дараагийн захиалгын үед үнэ өсөх үү?” “тээвэрлэх хугацаа хэр өөрчлөгдөх вэ?”. Иймэрхүү мэдээллийг хамгийн түрүүнд авахгүй бол танд эргээд гэнэтийн цочрол ч болж мэдэх юм.

Мөн адил хаанаас авахаас үл хамааран нийлүүлэгчтэйгээ тодорхой хэдэн сарын хугацаатай тогтсон ханшийн гэрээ хийх гээд үзвэл бас их зүгээр. Ялангуяа үнэ нь өсөх гэж байгааг таамагласан үедээ.

Тодорхойгүй байдал нь дайсан биш. Бэлтгэлгүй байдал л дайсан.

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping