① ЦААГУУР ЧИНЬ ЮУ БОЛООД БАЙНА?
🚢 АНУ-ын цэрэг Ираны хөлөг онгоц руу гал нээж, барьцаалав
Энэ долоо хоногийн хамгийн том мэдээ нь АНУ-ын Тэнгисийн цэргийн USS Spruance устгагч хөлөг онгоц Ормузын хоолойд хяналтын бүсийг зөрчиж явсан Ираны TOUSKA ачааны хөлгийг буудан зогсоож, хурааж авсан явдал. Trump өөрийн Truth Social хуудсанд хөлгийн моторын өрөө рүү буудан зогсоосон гэж бичсэн.
Иран талаас харвал хөлгийг хурааж авсан явдал нь гал зогсоох тохиролцооны зөрчил, "далайн дээрэм" хэмээн тодорхойлж, хатуу хариу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Хэлэлцээрийн уулзалт одоо Пакистаны Исламабадад болох боломжтой ч Иран ширээний ард суухаас татгалзсан хэвээр байна.
🌐 Тээвэр зуучид үзүүлэх шууд нөлөө
Maersk, MSC, Hapag-Lloyd, CMA CGM зэрэг дэлхийн томоохон тээврийн компаниуд Ормузын хоолойгоор дамжих бүх тээврийг 2026 оны 3-р сарын эхнээс зогсоосон. Хөлгүүд Африкийн өмнөд үзүүрийг тойрон явах болж тээврийн хугацаа 10–14 хоногоор нэмэгдэж байна. Тээврийн тариф 300–400% нэмэгдэж, дайны эрсдэлийн даатгал нэмэгдсэн.
⛽ Газрын тосны үнэ болон глобал нөлөөлөл
Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20%, LNG-ийн тэр хэмжээний хувь дамждаг байсан. Хоолой хаагдсанаас хойш нефтийн үнэ 118 ам.доллар/баррель хүртэл өссөн. Одоо гал зогсоолтын нөхцөлд 90 гаруй доллар орчим байгаа боловч нөхцөл байдал нэг мөр тодорхойгүй хэвээр байсаар л байна.
📦 Монголын импортод яг юу гэсэн үг вэ?
Дорно дахины болон Дундад Азийн хагас бүтээгдэхүүн, электрон бараа, химийн бодис авч байгаа Монгол бизнес эрхлэгчид тээврийн зардал нэмэгдсэн, хүргэлтийн хугацаа сунасан нөхцөл ажиглагдаж байна. Онцгой мэдрэмтгий салбарууд: газрын тосны дериватив, хуванцар, резин, Персийн булангийн боомтоор дамжин өнгөрөх бүхий л төрлийн бараа.
② ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
Ер нь яагаад энэ бүхэн болоод байна вэ? — Геополитикийн том зураглал
Иран-АНУ-ын мөргөлдөөн зөвхөн цөмийн зэвсгийн асуудал биш. Хэрэв Иранд чөлөөтэй байхыг нь зөвшөөрвөл ОХУ, БНХАУ нарын ивээл дор Персийн булангийн бүс нутагт дангаар хүчирхэгжих аюул байгаа. Зөвхөн цэргийн бус, стратегийн хяналт хэний гарт байх вэ? гэсэн асуулт л яригдаж байна.
Гэтэл бид буюу — Монгол, Төв Ази энэ асуудалд хэрхэн хандах вэ? Энэ яагаад манайд асуудал болж байна вэ? гэдгийг тайлбарлах гаргалгааг танилцуулъя.
Монгол хаагдсан боломж АНУ Төв Азид эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлэхийг хичээж байгаа энэ цаг үед Монгол улс тусгай дэмжлэг авч болох байр суурьтай байсан ч харилцааг бүрэн ашиглаагүй орхив. | Хятадын өрийн дарамт Киргизстан, Тажикистан зэрэг Төв Азийн улсуудын ДНБ-ийн 35–40% нь Хятадын өр. Өрнөөс ангижрахын тулд АНУ-тай ойртох хүсэл нэмэгдэж буй нь тэдний дипломатыг сонирхолтой болгоод байна. |
💭 Уншигчдад асуулт
Дэлхийн далайн замын хоолойг хааж чадах нэг улсын асуудал хэрхэн таны ачааны хугацаанд нөлөөлж болох вэ? Монгол бизнест нэг далайн маршрут хаагдах үед ямар нөөц хувилбар байдаг вэ? Тогтвортой тээвэр гэдэг нэг замаар явах биш, олон замтай байхыг хэлдэг.
③ МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ
Хямралын үед бизнес яаж амьд үлдэх вэ?
Олон компани одоо хаалгаа барьж байна. Ийм tight нөхцөлд амьд үлдэхийн нууц нь зөв цагтаа зөв шийдвэрийг гаргах байдаг.
1. НӨӨЦЛӨХӨӨ БҮҮ ЗОГСОО
Ормузын хоолой, Улаан тэнгис нэгэн зэрэг тасалдсан энэ цагт бусад далайн гол маршрутуудад түгжрэл үүсэж байна. Чухал бараагаа дор хаяж 60–90 хоногийн нөөцтэй байлгаарай.
2. ТЭЭВРИЙН МАРШРУТЫГ ҮРГЭЛЖ СУДЛААРАЙ
Зарим Монгол компани цөөн маршрутаар тээвэр хийдэг. Одоо тэр маршрутын зардал 300% нэмэгдсэн ч байж болно. Төмөр зам, агаар, автомашин — аль нь ямар нөхцөлд хэр зардалтай вэ гэдгийг хамтран ажиллаж буй тээвэр зуучаасаа асууж, сонголт дээр хамтран ажиллаарай.



