Omni shipping - Weekly news #32

Omni shipping - Weekly news #32

Цаагуур чинь юу болоод байна?

Олон улсын тээврийн салбарт улам их хохирол(өөдрөг нүдээр харвал өөрчлөлт гэж хэлж болно) авчрах үйл явдлууд толгой дараалан гарсаар л байна.

Өнгөрсөн 7 хоногт бид за ашгүй Ираны иргэншлийг арчина гэж байсан Trump-н шийдвэр хойшилж, 2 тал хэлэлцээрт хүрэх нь дээ гэж байтал аль аль талаас биендээ тавьж буй шаардлага нөхцөлүүд яг л хүслээ бичсэн хүүхдийн дэвтэр шиг байна гэж хэн хэн нь дуу нэгтэйгээр дэлхий дүүрэн хашгирсан үйл явдлаар энэ долоо хоног эхэллээ.

Үхвэл хамт л үхнэ гэж Ормузын хоолойг хааж эхэлсэн Ираны шийдвэр үнэндээ зөв байсан ч байж болох юм. Гэхдээ одоо эсрэгээрээ эргэчихлээ гэж хэлэхэд буруудахгүй. Учир юу вэ? гэвэл АНУ-н зүгээс Ормузын хоолойд 15 хөлөг онгоц байрлуулж Ираны боомтын хөл хөдөлгөөнийг шууд хорих зорилготой байгаагаа зарласан. Бусад хөлөг онгоцуудын хувьд зүгээр гэж байгаа ч яг бодит байдал дээрээ ямар байгааг ёстой чөтгөр бүү мэд.

НАТО болон АНУ ч хоорондоо тэгж санал нийлэхгүй байгааг Их Британи болон Франц улсуудын мэдэгдлүүдээс харж болохоор.

Тээврийн салбарт 2 сарын 28-нд эхэлсэн дайны үйл ажиллагааа анхнаасаа л хэцүү байсан л даа гэхдээ одоо яг хэзээ дуусаж нөхцөл байдал зөөлрөх гээд байна гэдэг дээр тухайн бүс нутагтай холбоотой тээвэр хийдэг газруудыг үнэхээр байж ядуулж, хавчигнуулж бол чадаж байна. 박수 박수 박수

За газрын тос, эрчим хүч, тээврийн хугацаа, даатгал зэрэг муу тал руугаа өөрчлөгдөх хүчин зүйлсүүдийг бид өмнөх мэдээнүүдэд хангалттай дурьдсан учир энэ удаа өөр юунд нөлөөлж буйг тайлбарлая.

Хамгийн нэгдүгээрт Ормузын хоолойн асуудлаас болж чингэлэгт тээврүүд хүрэх газартаа очиж чадалгүй ойролцоох улсын боомтуудад гацаж байсан, одоо ч зарим нь гацсан байгаа жишээнүүдийг сайн мэднэ. Төлбөр мөнгө, бусад тээвэртэй холбоотой зүйлсээс биш, гадны нөлөөгөөр ийм зүйл тохиолдож байгаа нь мэдээж бүх талд сайхан санагдахгүй нь тодорхой.

Гацаж, тойрч хугацаа алдаж буй энэ бүх удаашралтай тээврийн үйл ажиллагаануудаас болоод хоосон чингэлэг цөөхөн болох асуудал хүртэл гарч ирэх боломжтой. Барааг агуулах, тээвэрлэх хамгийн наад захын хэрэгцээ буюу чингэлэг цөөрөх үзэгдэл нь гүнзгийрүүлэн судлаад үзвэл цаашаа маш олон хүчин зүйлсэд нөлөөлөх бүрэн боломжтой.

Тээврийн гэрээнүүд дээр хүртэл асуудал үүсэх боломжтой. Тээврийн компаниуд хоорондын, харилцагч талтай хийгдсэн гэрээнүүд дээр тусгагдаагүй зүйл заалтуудаар тээвэрт саад үүсэх бяцхан магадлал ч байгаа гэсэн үг л дээ.

Та юу гэж бодож байна

Дайны нөхцөл байдал дэлхийн эдийн засгийг улам дордуулах тийш явсаар байгааг хэн хүнгүй харж байгаа байх. АНУ яг одоо бол цайз эзлэлтийн тактик хэрэгжүүлээд эхэллээ(хоол, усыг нь тасладаг шиг л). Ормузын хоолойд өөрсдөө хяналт тогтоож, Ираны эдийн засгийг боож эхэллээ

За тэгээд энэ бүхэн чинь мэдээж бидэндээ хүртэл нөлөөлж байгааг эрх биш та бүхэн минь ойлгож байгаа биз ээ. Олон ч бизнесүүд хаалгаа барьж, эдийн засаг ч ер нь шороо үмхэж байна гэж хэлэхэд буруудахгүй биз.

Ийм үед гадаад худалдаа хийдэг байгууллагууд хамтран ажилладаг тээвэр зуучаа зөв сонгох нь ажлынхаа талыг хийснээс ялгаагүй юм.

Тэгвэл та:

·         Өөрийн тээвэрлүүлж буй тээврйинхээ маршрутыг хэр сайн мэдэх вэ?

·         Хамтрагч тээвэр зуучаа сонгохдоо голчлон юуг харж сонголтоо хийж байна вэ?

 

Мэргэжилтний зөвлөгөө

Гадаад худалдаа, олон улсын харилцааны асуудлууд ийм эмх замбараагүй байгаа нөхцөлд бизнес эрхлэгч та хамгийн түрүүнд эдийн засгийн хүнд үеүүдэд бэлдэх хэрэгтэй болов уу...

Хөрөнгийн эргэлтээ зогсоолгүй, санхүүгээ тогтвортой байлгахын тулд мэдээж гадаад болон дотоод худалдааг тасралтгүй явуулсаар байх хэрэгтэй. Үүний тулд танд А төлөвлөгөө бүтэлгүйтэхэд Б болон В төлөвлөгөөнүүдийг шууд бэлэн гаргаж өгч чаддаг итгэлтэй тээвэр зууч хэрэгтэй. Таны тээвэр болж өгвөл хамгийн богино хугацаанд ямар нэгэн асуудалгүй ирэх нь чухал шүү дээ.

Таны зүгээс бол хамгийн чухал 3 зүйл л хийгдэхэд ёстой л бусад нь бол аажуу явахад аяндаа хүрнэ дээ.

Нэгдүгээрт: Таны тээвэрлэж буй бараатай холбоотой  баримт бичиг болон гэрээ хэлцэлүүд бүрэн эсэхийг сайтар шалгаж, бичиг цаастай холбоотой асуудал үүсэхээж үргэлж сэргийл. Үүнээс болж асуудал үүсвэл үнэхээр харамсалтай биз дээ?

Хоёрдугаарт: Дахин дахин хэлье. Хамтрагч тээвэр зуучаа зөв сонгоогүйгээс болж тэрнээс ийсэн юм үнэхээр л болдог. Тиймээс танд хэр их тус хүргэж чадах, таны тээврийг хэрхэн найдвартай хийж чадах зэргийг нь заавал бодолцож үзэн түүний дараа тээврээ хийх нь зүйтэй. Үнэ бол дараагийн асуудал шүү. Гэхдээ бид ч үнэтэй биш л дээ XD

Гуравдугаарт: Та шийдвэрээ хэзээ гаргахаас хамаарч 1-2 хоногийн зөрүүтэй шийдвэр тань 7-14 хоногийн тээврийн хугацаа алдагдал хүртэл үр дагавар үүсгэх боломжтой бол сайн судалсны эцэст ганц л зүйл хэлье. Айвал бүү хий, хийвэл бүү ай!

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping