Omni shipping - Weekly news #30

Omni shipping - Weekly news #30

Цаагуур чинь юу болоод байна?

Дайн дуусах гэж байгаа юм биш биз?

За ерөнхийдөө АНУ дайныг шууд дуусгах арга хэмжээг авч Иранд өгөх шахалтаа огцом нэмэгдүүлж 48 цагийн дотор Ормузын хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүчний эх үүсвэрүүд рүү довтолж эхэлнэ гэдгийг зарлаад байсан. Энэ 48 цаг нь манайхаар өнөөдөр буюу 3 сарын 24-ний өглөөний 7 цаг байсан юм.

Харин Ираны хувьд бол мөчөөгөө өгөлгүй хэрэв тэгвэл Ормузын хоолойг тэр чигт нь тас хаана гэж мэдэгдээд байсан. Ормузын хоолойгоор Хятад, Пакистан, Энэтхэг мөн мэдээж Ираны далбаатай хөлөг онгоцууд дамжин өнгөрч байгаа нь ч гэсэн зогсоно гэсэн үг л дээ.

Хамгийн гол нь тээврийн зардал бүр маш огцом өсөх нь тодорхой. Угаасаа Ормузын хоолой тэр чигтээ хаагдах нь дангаараа газрын тосыг 200$ давуулах нөхцөл шүү дээ. Тэгвэл ч дэлхийн эдийн засаг тэр аяараа элгээрээ эвхэрнэ л гэсэн үг л дээ.

Тал талаас ийнхүү шахаж байсан хэдий ч Доналд Трамп өчигдөр орой өөрийн truth хуудас дээр талууд нилээн давгүй бие биенийгээ ойлгож байгаа учир Ираны эрчим хүчний нөөц рүү довтлох шийдвэрээ 5 хоногоор хойшлуулж буйгаа мэдэгдсэн.

Иран харин яасан гээч! Хоёр талд ямар ч тийм хэлэлцээр өрнөхгүй байгаа ийм муйхар аргаар эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулна гэж санасан бол гонж шүү л гэж дээ.

Яахав ер нь энэ дээр тохиролцоонд хүрсэн ч бай Ираны тал маш олон тулгалтуудыг хүлээж авах уу, үгүй юу гэдэг дээр тулах нь ойлгомжтой л доо. Эвтэй, аятай энэ асуудлаа шийдчихээсэй дээ.

 

4 сарын хохирогч тодроод байна уу, үгүй юу?

За тобруулбал Куба улс АНУ-с ирэх довтолгоонд өөрсдийгөө бэлдсэн, бүр бэлэн гэдгээ ч зарласан байна. Өөрсдөө дотроо бол манай Чойжоо сайдыг аваад явцан юм шиг тог нь тасраад жоохон хэцүү л байгаа л даа. Гэхдээ л АНУ-тай өрнүүлж буй харилцаа нь шалан дээр байгаа учир өөрсдийгөө сайн бэлдэж байгаа учиртай юм байна. Куба ч нефтийн хориг гэх мэтээр АНУ руу бас үзүүлэх нөлөөтэй учраас АНУ ч бас тэгж болгоомжгүй хандахгүй нь мэдээж. За тэгээд та нар минь Латин Америк, Ойрхи Дорнод хавиас тээвэр авч байгаа бол мэдээтэй л байгаарай. Нэг өглөө босоход л нэг ажиллагаа эхэлчихсэн байдаг шүү дээ.

 

Нэг нь хатуугаар, нэг нь зөөлнөөр. Япон арга.

За Японд бол ажилчдыг сайн ажиллуулах сонгодог аргуудын нэг нь “нэг дарга нь зад загинаж чангалаад, нөгөө дарга нь аргадаж тайвшруулаад” тэр хүнээс сүүлчийн дусал зүтгэл нь дуустал шүүсийг нь шахах арга юм л даа.

Тэгвэл дэлхийн томчуудын бодлого яг иймэрхүү л байна даа. АНУ нь үгийн зөрүүгүй бүгдийг нь барьж хориод, дайтахтай нь дайтаж байхад Хятад боломжийг ашиглан дэлхий дахинд илүү нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж бусдыг өөртөө татаж байна. Наанаа энэ хоёр мэдээж өрсөлдөж байгаа ч сүүлд нь дунд нь хавчуулагдаж үлдэх улс орнуудад аль ч үгүй зүйл болвол яах вэ? Нөгөө талаар АНУ-с хамгаалагдахын тулд Хятадтай найзлах нь дэлхийн тэнцвэр алдагдахад ч нөлөөлж болох юм.

Хятад өөрийн талдаа олон улсуудыг ашиг сонирхлоор нь нэгтгэнэ гэдэг нь тэд юу хүссэнээ хийж болно гэсэн үг шүү дээ. Жишээ нь тэд Тайвань руу довтлох юм бол Монголын зүгээс “Өө тийм ээ, Хятадын зөв шүү дээ” гэдэг үгийг бүр хүчээр гаргана гээд бод доо.(Нэг Хятад төслийн хүрээнд байдаг учир иймэрхүү шийдвэрүүд дээр дэмжих үүрэгтэй гэж ойлгож болно)

Та юу гэж бодож байна?

АНУ энэ жилжингээ л ямар нэгэн байдлаар энд тэндэхийн улсуудтай зөрчилдөөнтэй байх хандлагатай байна. Иймэрхүү хурцадмал асуудлууд дэлхийн эдийн засагт байнгын савалгаатай нөхцөл байдлыг бий болгож, бидэн шиг тогтвортой байдал дээр тулгуурлаж ажлаа явуулдаг талууд жижигхэн хонгоны мах чангаралттай л үргэлжлүүлэх бололтой.

Та гэхдээ бодоод үзээрэй. Бид ч гэсэн бодъё. Тээвэр гэдэг ер нь цэвэр геополитик юм уу? Эсвэл бизнес үү?

Аль нэг талд нь 100% зөв гэх аргагүй л тодорхойлолт л доо.

Өмнө нь тээврийн маршрутыг сонгохдоо компаниуд:

·         Яавал хямдхан байна?

·         Яавал хурдан байна?

Гэдэг дээр анхаарч байсан бол одоо аргагүйн эрхэнд:

·         Хаана ямар дайн болж байна?

·         Хэн, хэнтэй зөрчилдөж байна?

·         Аль боомтууд хаагдах эрсдэлтэй байна?

Зэрэг түгшүүрийн зэрэг дээр үндэслэн тээврийн маршрутаа, тээвэр хийлгэх гэж буй байгууллагаа сонгодог болсон байна.

Хамгийн энгийн жишээ нь мэдээж Ормузын хоолойд хаана, бооно гэдэг асуудлууд үүсвэл газрын тосны үнэ өснө. Ингэснээр тээврийн зардал өснө. Даатгал ч гэсэн мөн адил.

 

Тэгвэл таниас асуух асуулт бидэнд байна.

Та одоо хүртэл “хамгийн хямд” тээврийг сонгосоор байна уу?

Эсвэл “хамгийн найдвартай тээвэр” гэдэг тодорхойлолтыг судлаад эхэлчихсэн үү?

 

Учир нь одоо цагт хамгийн төвөгтэй зүйл бол “үнэ” биш “тодорхойгүй нөхцөл байдал” юм.

 

Мэргэжилтний зөвлөгөө

Тэгвэл танд өндөр үнэ тулгахгүй мөртлөө, таны тээврийг үргэлж найдвартай, шуурхай гүйцэтгэж, чанарын стандартыг ягштал баримталж, нөхцөл байдалд тааруулан олон хувилбар санал болгодог тээвэр зууч байдаг шүү.

Жишээ нь:
Нэг маршрут гацлаа гэж бодоход шууд өөр гарц санал болгоод, ачааг чинь зогсоохгүй явуулчихдаг, эсвэл аль нэг бүс дээр асуудал үүсэхээс өмнө урьдчилж анхааруулж, төлөвлөгөөг чинь өөрчлөх боломж олгодог тийм баг байдаг.

Энэ ойлголтыг 2 үгээр илэрхийлбэл — Omni Shipping.

За тэгээд бяцхан зөвлөгөө өгье:

Тээвэр зууч сонгохдоо хямд үнэ харахаа одоо боль, миний хөгшин. Асуудал үүсчихвэл тэр хэмнэсэн мөнгөнөөс хэд дахин их зардал, алдагдал гардаг. Угаасаа бид хэзээ ч зах зээлээс хэт үнэтэй үнэ санал болгодоггүй. Харин таны тээврийг найдвартай, асуудалгүй хүргэх шийдэл байна уу гэдгийг нь л асуугаарай.

Сүүлийн үеийн геополитикийн мэдээллүүдээс хоцорч ерөөсөө болохгүй шүү. Нэг өглөө сэрэхэд л нөхцөл байдал огцом өөрчлөгдчихсөн байдаг гэдгийг энэ он гарснаас хойш бид биеэрээ мэдэрч байна. Утсаа зүгээр ухаж суухаар, олон улсын мэдээ жаахан харж байгаарай.

 

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping