Omni shipping - Weekly news #19

Omni shipping - Weekly news #19

Цаагуур чинь юу болоод байна?

Beat me on chess

Ерөнхий сайд Г. Занданшатар: Албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруул гэв.

Учир юунд вэ? Гэвэл гаалийн бүрдүүлэлттэй холбоотой авлига, шударга ёсны зөрчилдөөн, баялгийн хулгай, албан тушаалын гэмт хэрэг гарсан нь тогтоогдож гаалийн байцаагч, бүртгэгдсэн мэргэжилтэнгүүдэд хатуу шалгалтууд орж эхлэхээр болоод байгаа юм.

Цаашид гаалийн бүрдүүлэлтийг 100% цахим болгох үүрэг ноогдуулж иймэрхүү эрсдэл дахин гарахаас сэргийлэх үүргийг гаалийн байгууллагын удирдлагуудад олгосон юм.

Энэ оны эхний 11 сарын байдлаар гаалийн байгууллагын төсөвт 7,8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөө байсан хэдий ч одоогийн байдлаар 6,2 их наяд төгрөг буюу зорилтот орлогын 80%-н гүйцэтгэлтэй байгаа учир шалтгааныг тогтоож, нэн яаралтай засгийн газарт дэлгэрэнгүй тайлбар хийхийг шаардав.

Нэр бүхий гаалийн байцаагч нар зуучлуулагч иргэдтэй хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13,5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүйг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд 131 аж ахуй нэгж импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Does vape has tariff?

Монгол улсын хилээр импортлогдон орж ирж буй электрон тамхи буюу vape нь ямар нэгэн онцгой албан татваргүйгээр, цахилгаан барааны ангилалаар орж ирдэг бөгөөд арай ойлгомжтойгоор дэлгэрүүлвэл ерөнхий 2 ангиллын дагуу гаалийн бүрдүүлэлт хийгдэн орж ирдэг байна. HS 8543.40.00, HS 240412 гэсэн HS кодтойгоор гаалийн бүрдүүлэлт хийгддэг бөгөөд эдгээр нь дотроо никотин агуулагдсан, агуулагдаагүй гэж мөн давхар задардаг.     

Манай улсын хувьд энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг тодорхой шаардлагын дор татваргүй оруулах ангилалд одоогоор багтаж байгаа бөгөөд яг одоогоор энэ байдлыг өөрчилж тухайн бүтээгдэхүүн дээр онцгой албан татвар нэмэгдүүлэх, цаашлан жил бүр алгуурхан нэмж ирээдүйд нилээн үнэтэй болгох тухай хуулийн төсөл өргөн баригдсан байгаа юм.

Шалтгаан юу вэ? Гэдэг дээр яригдах хэдэн зүйлс байгаа. Хамгийн түрүүнд мэдээж электрон тамхи зах зээл дээр нилээн дэлгэрсэн, түүнийг голцуу залуучууд бүр тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд авч хэрэглэж байгаа нь цаашид гарч болох олон эрсдэл дагуулах вий гэсэн айдсаас үүдэлтэй. Учир нь бид тамхины бүх хор хөнөөлийг мэддэг, сүүлдээ бүр дөжирчихсөн хэдий ч, электрон тамхинаас болж гарах хор уршгийг бүрэн судалж дуусаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө үл мэдэгдэх эрсдэлээс айх маягийн асуудал бас давхар орж байгаа юм.

Нөгөө өнцгөөс аваад үзвэл никотин агуулсан бүтээгдэхүүний зах зээлд мэдээж янжуур тамхи хамгийн гол бүтээгдэхүүн. Тэгвэл үүнтэй өрсөлдөж буй маш том өрсөлдөгч нь электрон тамхи шүү дээ. Хаа хаанаа шинэ байгаа энэ том өрсөлдөгчийг нэг мөр дарах санаатай ч үйлдэл байх боломжтой. Үүнтэй холбоотой ил, далд маш олон төрлийн тэмцэл өрнөсөөр ирснийг хэн хүнгүй л мэдэх байх.

УИХ О. Номинчимэг-н санаачлагаар 78 гишүүний дэмжлэгтэйгээр тамхи болон электрон тамхин бүтээгдэхүүнд ноогдуулах онцгой албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн баригдаж судалгаа, хэлэлцүүлгийн шатан дээр явж байгаа нь анхнаасаа эхний өнцөг болох насанд хүрээгүй олон хэрэглэгч байгаатай холбоотойгоор гарч ирсэн. Гэхдээ зарим субъектуудын үзэж байгаагаар нэмж буй татварын хэмжээ хэтэрхий их бөгөөд энэ нь зах зээлд “цочрол” өгөх магадлалтай гэж сануулж байгаа юм.

Та юу гэж бодож байна?

  • Ноогдуулсан татварын өсөх хэмжээ зөв үү?

  • Үүнээс үүдэн юу болох эрсдэлтэй вэ?

Мэргэжилтний зөвлөгөө

Мэдээжийн хэрэг татвар ноогдуулах нь зүйн ёсны хэрэг. Харин хүн татах татахгүй асуудал бол өөрийн ухамсрын хэрэг учир тэр эрхэнд нь халдалгүй татмаар байвал татвараа төл гэдэг сонголттой болгож, түүнийг “боломжит хэмжээнд” өндөр байлгах нь зүйн хэрэг хэдий ч, давхар далд эдийн засаг үүсэх, зах зээлд сөрөг нөлөө үүсэх зэрэг эсдэлүүдээс хамгийн түрүүнд хариу арга хэмжээгээ авсны дараа онцгой албан татварын хэрэгжүүлэлтийг явуулсан нь илүү оновчтой шийдэл байх болно. Мөн юм л бол хааж, хорьж, илүү үнэтэй болгож, нууцаар хийх боломжийг олгох биш хамгийн гол нь хүнийг бага наснаас нь ухамсар, боловсролын өргөн хүрээний мэдлэг олгож хүмүүжүүлэх нь асуудал багатай нийгэм бүрдэхэд тус болох учир энэ тал дээр анхаарах нь хамгийн хэрэгтэй гэж үзэж байна.

 

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping