Цаагуур чинь юу болоод байна
Канадын Онтарио мужийн засгийн газраас 75сая долларын зардалтай маркетингийн компанит ажил Ontario TV-р цацагдсан сурталчилгаа байсан бөгөөд энэхүү сурталчилгаа нь АНУ-н эфирт цацагдах үеэрээ гарч, тэр дундаа АНУ-н 40 дэхь ерөнхийлөгч Роналд Рейганы яриан дундаас тасдан оруулж АНУ-н татварын бодлогын эсрэг утга агуулгатай сурталчилгаа явсан нь Доналд Трамп ерөнхийлөгчийн уур бухимдлыг ихээхэн хүргэж, шууд Канадтай хийгдэж буй худалдааны гэрээг таслан зогсооход хүрч, Бүгд Найрамдах намын эрхэм хүнд хүндлэлгүй хандсан, АНУ-н бодлогыг шүүмжилсэн гэх зэрэг шалтгаануудаар Канад улсыг шахаанд оруулж байна.
Ерөнхийдөө Роналд Рейганы яриаг ашиглан түүгээрээ сурталчилгаа хийсэн бөгөөд Доналд Трамп-н хувьд тухайн бичлэгийг хуурамч бөгөөд доромжлол хэмээн нилээн дургүй байгаа хандлага гаргасан байна.
Роналд Рейганы эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Стив Ханки хэлэхдээ харин Роналд Рейганы ярьж буй тухайн бичлэг нь үнэн бөгөөд үргэлж эрх чөлөөт худалдааны бодлогыг дэмждэг, түүнийхээ төлөө тэмцдэг хүн байсныг нь дурдахын сацуу Доналд Трамп зүгээр л сонсмооргүй байсан үгийг нь сонсгосон учир жинхэнэ төрх нь илэрч байна хэмээн ярилцлага өгсөн байна.
Роналд Рейган нь өөрөө 1980-аад онд ерөнхийлөгч байх үедээ хамгийн анх “Хойд Америкийн Худалдааны Гэрээ”(NAFTA)-г хийхээр санал тавьж байсан бөгөөд хожим нь Жорж Буш ерөнхийлөгчийн үед энэхүү гэрээ нь хэрэгжиж эхэлсэн гэдэг.
Уг сурталчилгаа нь анх 10 сарын 14-нд цацагдаж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл маш олон удаа цацагдаж, мөн оргил цагууд болох бейсболын шувтаргын тоглолтуудын дундуур цацагдсан байна. 2 улсын худалдааны гэрээтэй холбоотой асуудал яригдаж эхэлсэн үед сурталчилгааг зогсоож үүрэг ирсэн бөгөөд энэ даваа гараг буюу 10 сарын 27-нд зогсохоор төлөвлөгдсөн аж.
Мөн энэ 10 сарын 26-с 28 хүртэл Малайз улсын Куала Лампур хотод зохиогдож буй 47 дахь удаагийн Зүүн Өмнөд Азийн Холбооны орнуудын дээд хэмжээний уулзалтад Канад улсаа төлөөлөн оролцож буй, тус улсын ерөнхий сайд Марк Карни хэлэхдээ: “Бид болсон үл ойлголцлын талаар ярилцахад бэлэн байна” хэмээв.
Цаашид юу болох нь хамгийн түрүүнд Доналд Трампын шийдвэрээс ихээхэн хамаарах нь байна.
Хөндлөнгийн зүгээс ажиглаад үзэхэд АНУ-н хувь хойд америкийн хань болсон Канад улсаас өөрсдийнх нь татварын бодлогыг шүүмжилсэн, өөрөөр хэлбэл доромжилсон утга агуулгатай зүлс гарсан нь ёстой л сайн анддаа ардаасаа дүрүүлэх шиг муухай санагдсан нь мэдээж. Ингэж ч гомдох байх. Учир нь эдийн засгаараа толгой цохихоор нэгэнт шийдсэн Хятадтай нэгийгээ үзэлцэн, эцэст нь өөрөө үргэлж тэргүүлэгч эгнээнд байх хүсэл нь АНУ-н хувьд чин хүсэл нь юм. Гэсэн хэдий ч итгэж болохуйц хамтрагч нь ч ингэж байгаа нь нэг үгээр таалагдаагүй байж мэднэ.
Ерөнхийдөө АНУ-н татварын бодлого сөрөг талуудаа ээлжлэн харуулсаар л байна гэхэд хэлстэхгүй. Учир нь саяхан Герман улсын худалдааны хамгийн том хамтрагч нь АНУ байхаа больж оронд нь мэдээж тэдний өрсөлдөгч Хятад тодорлоо. Товчхоноор бол 2025 оны эхний 8 сард л гэхэд АНУ-н татвараас болж Германы экспорт 7.4%-р буурсан бөгөөд эсрэгээрээ Хятадтай хийж буй экспортын худалдаа 13.5%, импортын худалдаа 8.3%-р өссөн үзүүлэлт гарсан байна. Мэдээж энэ бүхэнд EURUSD-н ханш хүртэл нөлөөтэй. Энэ оны ерөнхий үзүүлэлтийг харахад EURUSD ханш өнгөрөгч оны хаалтын ханшнаас 12.27% өссөн үзүүлэлт ажиглагдав.
Ерөнхийдөө ийм үзэгдлүүд цаашдаа ч болох төлөвтэй байгаа буюу Хятадын эдийн засаг л удаашралд орохгүй бол АНУ-н байр суурь улам л ганхах төлөвтэй байгаа нь ажиглагдаж байна. Хэлэхэд хэтэрхий эрт хэдий ч худалдааны дайны ялагч энэ янзаараа тодорхой болох төлөвтэй байна.
Гэсэн чинь яасан гээч! Мэдээж АНУ нөхцөл байдалтай эвлэрч эхэлж байгаа бололтой. Зөвхөн Хятадыг аваад үзэхэд АНУ-Хятад гэсэн худалдааны эдийн засгийн үзүүлэлт өнгөрөгч оноос даруй 15.6%-р буурсан бөгөөд 425 тэрбум 816 сая долларт хүрсэн байсан нь талууд бүгд өөрсдийн шийдвэрүүдийг эргэн харахад хүрэв.
Дэлгэрүүлэн ярьвал Яг одоо болж ASEAN Summit дээр 2 тал бие биедээ буулт хийн дахин хэлэлцэх тухай ярьсан бөгөөд 11 сарын 1-с эхлэн хэрэгжинэ гэж байсан АНУ-н 100%-н татвар хойшлогдож, хэсэг зуурдаа амьсгаа авахтайгаа боллоо.
Төд удалгүй хэдхэн хоногийн дараа 2 том гүрний удирдагч нар Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт уулзах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүний наана талуудын нааштай хандлагууд гарч байгаа нь сайшаалтай хэрэг. Мөн ASEAN уулзалтын үеэр Доналд Трамп хэлэхдээ: “Бид Хятадтай учраа олох л болж байх шиг байна даа” хэмээн бага зэрэг өөдрөг өнгө аясаар ярьсан нь олон улс судлаачдын сэтгэлийг дэвтээж байх шиг байна.
Union Pacific(UP) болон Norfolk Souther(NS) бол АНУ-н дотооддоо төмөр замын тээврийг хариуцдаг томчууд бөгөөд үйл ажиллагаагаа хоорондоо уялдуулан ажиллахаар болсон нь цаг хугацааг хэмнэх зорилготой байсан юм. Гэхдээ зарим хүмүүсийн хардлагаар бол үнэ нэмэгдэх магадлалтай учир яг ямар үр дүн гарах нь тодорхойгүй байна. Яагаад АНУ-н төмөр замын тээвэрт хүртэл анхаарлаа хандуулах ёстой вэ? Гэвэл үүнээс шалтгаалан Европ, Азийн тээврүүдэд ч үнэ болон хугацааны өөрчлөлт орох боломжтой учраас бид ч мөн чих тавин чагнаж байх нь зөв юм.
Та юу гэж бодож байна?
Доналд Трамп болон Ши Жиньпин нарын Өмнөд Солонгост болохоор төлөвлөгдсөн уулзалтаас Монголын тээвэр зуучийн салбар юуг хүлээх ёстой вэ?
Татвар буурах уу?
Импорт, экспортын хэмжээ нэмэгдэх үү?
Мэргэжилтний зөвлөгөө
Их гүрнүүдийн удирдагчдын уулзалтаас хүлээх зүйл бол мэдээж татварын өөрчлөлт. ASEAN Summit дээр Доналд Трамп “Хятадтай учраа олох шаардлагатай боллоо” гэсэн утгатай зүйл хэлсэн нь ямар нэгэн байдлаар татварын шинэчлэлт, бүр их зүйл хүсвэл талууд бие биедээ буулт хийх зэрэг нааштай зүйлүүд болох магадлалтай.
Татвар буурвал дэлхий даяарх бүхий л тээврийн зардал буурах боломжтойгоос гадна тээврийн хугацаанд ч өөрчлөлт орж дэлхийн эдийн засаг сэргэлт ч авах боломжтой. Тээвэр зуучуудын хийх тээвэр олширч импорт, экспорт ихсэх нь цаашлаад улсын хөгжилд нэн тустай.



