Omni shipping - Weekly news #12

Omni shipping - Weekly news #12

Цаагуур чинь юу болоод байна?

Татварын сургаар хөл толгой нь олдохоо больжээ. Тодруулбал АНУ-н ерөнхийлөгч 11 сарын 1-с эхлэн Хятадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд 100%-н татвар гэсэн зүйл яригдсанаас хойш АНУ-н боомтуудад, ялангуяа агаарын тээврээр ирж буй тээврүүд маш их хэмжээтэй болж эхэлсэн бөгөөд ойрын үед АНУ-н агаарын тээврийг хүлээж авч буй боомтууд амс хийх завгүй нилээн л ачаалалтай байна хэмээв. Мэдээж тэгэлгүй яахав дээ. Татвараас ер нь бүгд л зугтаахыг хүснэ шүү дээ...

Хон Конгын олон улсын нисэх онгоцны буудал дээр тээврийн Boeing 747-400 онгоц осолдож, тус нисэх онгоцны буудлын 2 ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал орон нутгийн цагаар 2025 оны 10 сарын 20-ны 03:50 цагт ACT airlines-н Дубай-с хөөрсөн онгоц газардах үедээ хазайлтын улмаас газардлагын замаас гадагш гарахад хүрч тухайн үед замын гадна талд явж байсан аюулгүй байдлыг зохицуулагч машиныг мөргөж тухайн машин дотор байсан 2 ажилтныг далайд унагасан осол болсон байна. Тээврийн онгоцонд 4 хүн нисэж ирсэн бөгөөд азаар тэдний хувьд сүртэй гэмтэл болоогүй хэдий ч зүгээр ажлаа хийж байсан хүмүүсийн амь насанд хохирол учирсан нь маш харамсалтай. Хэний буруу, юунаас болж хазайлт үүссэн зэрэг бүх шинжилгээнүүдийг одоо тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Бусад нь улам л эко болоод байхад бид хэвэндээ л байгаад байх уу? Саяхан Air France KLM Martinair Cargo(AFKLMP) болон Хон Конг-н FedEx Logistics хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь бидний зарим нь сайн мэдэх Sustainable Aviation Fuel(SAF) хэрэглээний тухай юм. Бага зэрэг тайлбар өгөхөд SAF нь ургамал, хаягдал, замаг гэх мэт дахин боловсруулагдах боломжтой нөөцүүдээс гарган авсан бидний мэдэх уламжлалт түлшийг орлогч түлш юм. Энэ нь агаарт нүүрсхүчлийн хий үүсгэдэггүй бөгөөд тээвэр зууч гэлтгүй ер нь тээврийн салбарт нисэх онгоц бол нүүрсхүчлийн хийг үйлдвэрлэгч л гэсэн үг шүү дээ. Түүнийг үгүй хийх зорилготой түлш юм. Харин манай улсын хувьд нисэх онгоцны түлш тэр чигээрээ буюу 100% ОХУ-с хамааралтай хэвээр байгаа бөгөөд, боломжуудыг илэрхийлж бид ч гэсэн SAF хэрэглээг нэвтрүүлж эх дэлхийнхээ төлөө, цаашилбал өөрсдийнхөө төлөө дорвитой алхам хийх шаардлагатай юм.

Хятадын талаас мэдэгдэл хийв. Ерөнхийдөө Монгол Улсад суугаа БНХАУ-н элчин сайдын яамнаас хийсэн мэдэгдэлд: “Бид огт Монгол Улстай хийж буй худалдаанд гаалийн нэмэлт татвар оруулаагүй, энэ тухай мэдээлэл нь худал бөгөөд зөвхөн дотоодын компаниудыг хэрвээ бараагаа экспортлох гэж байгаа бол түүнтэй холбоотой татваруудыг төлж, гаалийн бүрдүүлэлтээ зөв хийхийг шаардан шинэ журам хэрэгжүүлж байгаа” гэв. Гэхдээ яг бодит байдал дээр энэ нь зүгээр л бидний худалдан авалт үнэтэй болж байгаа нь үнэн. Яагаад гээч? Учир нь Хятадын цахим худалдааны аппликейшнээс ганцхан өдөрт гэхэд л мянга, мянган Монгол хүн худалдан авалт хийж байгаа. Тухайн худалдан авалтууд цаасан дээр харагдахдаа Хятадын нэг хотоос нөгөө хот руу л очиж байгаа төдий болов ч яг үнэндээ тэднийг хил давуулдаг каргонуудад гаалийн бүрдүүлэлттэй холбоотой асуудал үүсч үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Тэгэхээр бид шинэ өртөгтэй карго үйлчилгээг цаашид авах боллоо гэсэн үг. Та захиалж буй бараа бүтээгдэхүүнийхээ овор, жинг заавал харгалзан үзэж захиалга өгөх нь гарах зардал хэр их байхыг шийдэх юм.

Та юу гэж бодож байна?

  • Хятад-Монголын худалдаа цаашид хэрхэн өөрчлөгдөх бол?

  • Жижиг дунд бизнесүүдэд хүндрэл учирсан уу?

  • Ер нь чадалтай нь л амьд үлдэж байгалийн шалгарал өрнөх нь тодорхой боллоо.

Мэргэжилтний зөвлөгөө

Карго тээвэр хийдэг албан газрууд цаашид шинэ журамд дасан зохицож төлөх ёстой бүх татваруудыг нь тохирох бараа бүтээгдэхүүнд нь төлөхөөс өөр аргагүй болж байгаа бөгөөд түүнтэй уялдуулан үнээ нэмэхээс өөр аргагүй. Мөн зах зээлд илүү олон хэрэглэгч татаж, удаан хугацаанд оршин тогтнох нь тэдний тооцоолдог ашгийн хэмжээ хэр байхаас шалтгаалах болж байна. Жижиг дунд бизнесүүд болон цахим худалдаа эрхлэгч албан байгууллага, хувь хүмүүс бүгд ямар нэгэн байдлаар энэхүү нөлөөнд автахаас өөр аргагүйд хүрч байгаа бөгөөд байгалийн шалгаралд чанар болон хямд үнээр тэсэж үлдэхээс өөр аргагүй. Товчоор нь аль болох үнийг уян хатан байлгаж, тээврийн явцад ямар нэгэн байдлаар бага зардалтай хувилбарыг олж, цаашлаад хамгийн чухал нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь өрсөлдөөнд үлдэх хамгийн гол арга юм.

 

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping