
Цаагуур чинь юу болоод байна
Бээжин, Вашингтоны зөрчилдөөн улам ширүүсэж байна. 11 сараас АНУ-н зүгээс Хятадын экспортын бараанд 100%-н татвар ноогдуулах тухай хэлэлцүүлэг өрнөсөн нь аль аль улсын хөрөнгийн зах зээлд сөрөг нөлөөг үзүүлэхээс гадна хамгийн гол нь тээврийн зардал нилээн өндөр болох эрсдэл бий болов. Зөрүүлээд Хятад ч бас зүгээр байсангүй татварын асуудал яригдаж байгаа аж.
Харин 2 улсын хөрөнгийн зах зээл энэ үйл явдалд хариу урвал үзүүлж аль аль улсын индексүүд уналт үзүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүрсэн бөгөөд ялангуяа Хятадын хувьд эдийн засагчид хөөсрөл гэж үзэж байсан эдийн засгийн өсөлт нь бага зэрэг уналтад ороход хүрэв. Ер нь ямар л хүн эрсдэл ихтэй хэрнээ ашиг бага байх магадлалтай хөрөнгө оруулалтыг хийх вэ дээ?
Аль аль талдаа хүмүүсийг гэгэлзүүлж, айлгаад амжсан энэ худалдааны дайнтай холбоотой үйл явдлын хөлд мэдээж энгийн бизнесүүд болон эгэл бор ард түмэн л хохирох нь мэдээж. Харь орны бидэнд хүртэл маш хүчтэй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
Харин тээвэр зуучийн салбар энэ бүхнийг байнга л өөр маршрут болон цаг хугацааны өөрчлөлтөөр шийдээд байх юм гэж үү? Өөр ямар ч арга байхгүй юу? Одоо тэр 100%-н татвар нь хэрэгжих болчихвол ер нь дэлхийн импорт, экспортын хэмжээнд шууд нөлөөлөх зүйл болохгээд байгаа нь энэ салбарын бидний анхаарлыг татахгүй байхын арга алга байна.
Давхар давхар үйл явдал... Хятадын талаас Монгол руу явж байгаа түүврийн ачаанууд дээр татвар оногдуулах тухай хэлцэл өрнөөд гаальгүй түүврийн ачаанууд буюу каргонууд бол үнэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хэцүүхэн нөхцөл байдалд орчихсон байна. Дээрээс нь янз бүрийн талуудаас худал үнэн нь үл мэдэгдэх янз бүрийн мэдээлэл гараад байгаа нь Хятадаас бараа захиалж авдаг иргэд болон online shop-ууд, за тэгээд гол нь тэр бүх тээврийг нь хийдэг каргонууд асуудалд улам л ороход хүрэв. Ерөнхийдөө маш товчоор хэлэхэд Хятадын талаас гаальгүй гараад байгаа их хэмжээний экспорт л тэднийг таагүй болгож, татвар тогтоох барааны тухай ярилцахад хүргэсэн байгаа юм. Ер нь зарим үйлдвэрүүд нь угийн гааль бүрдүүлэх боломж ч байхгүй арай л ядарсан гэмээр газрууд бичиг баримтыг нь бүрдүүлэхдээ хуулийн цоорхой ашиглаад байгаа нь нөлөөтэй л дөө.
Харин тээвэр зуучаар бүх гаалийн бичиг баримттайгаа явж байгаа тээврүүд хилээр ямар ч асуудалгүй гарч байна. Яахав нэг бодлын зөв ч гэлээ ард иргэдийн энгийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн татвартай болчихвол утгаараа л юмны үнэ өсөөд за тэгээд дотооддоо олигтой өргөн хэрэглээний барааны үйлдвэргүй улсын зовлонг сайн гэгч нь эдлэх юм шиг л совин татагдаад байна даа.
Та юу гэж бодож байна
Ерөнхийдөө дэлхийн 2 том гүрний худалдааны дайн бидэнд байтугаа биднээс цаадах улсад угаасаа л хүчтэй нөлөөлж байгаа. Тэгж ядаж байхад энэ 2 маань ер эвлэрэх шинжгүй улам ингээд ширүүсээд байвал үнэхээр л бид чинь одоо хаашаа харж үхэх вэээ?
Тэгээд энгийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу хүмүүсийн каргогоор дамжуулан авчруулж байгаа түүврийн ачаанд татвар ноогдоод эхэллээ гэхэд шууд утгаараа манай эдийн засагт нөлөөлж зүгээр л гараад дэлгүүр ороод авдаг бохь хүртэл үнэтэй болох нь байна. Жоохон дүрдээ ороод хэлэхэд ер нь энд чинь амьдрах арга байна уу? Hello???? Өвөл нь утаатай, тог цахилгааны асуудалтай, зам нь түгжрэлтэй, хүмүүс нь үнэхээр их ууртай, юм нь үнэтэй, цалин нь ч асуудалтай. Заза дүү нь Гуулин улс руу явж иса хийдэг юм уу дөөөөөө. Тэр нь бараг амьдралд дэмтэй. Ядаж л ганц өдөр ажиллаад сар идэх хүнсээ цуглуулж чадна гээд л бод л доо. Damn it…..
Мэргэжилтний зөвлөгөө
Янз бүрийн татварын бодлогуудтай нийцэхийн тулд зөвхөн дэлхийн тээвэр зуучийн томчууд гэлтгүй бид хүртэл зарим маршрутдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй нөхцөл үүсэх боломжтой болоод байна. Манайх шиг улсын хувьд 2 хөршөөрөө заавал дамжихаас өөр аргагүй тул хүчээр энэ бүхэнд орооцолдож байгаа ч гэлээ агаарын тээврээр бусад боломжуудыг эрэлхийлж аль болох хугацаа болон өртгийн хувьд бага тээврийн маршрутыг гаргаж үйлчлүүлэгч нартаа үргэлж хамгийн сайн саналыг тавихаар бид ажиллаж байна.
Гэснээс та биднээр агаарын тээвэр хийлгээд хэрвээ тухайн тээвэр төлөвлөгдсөн хугацаанаасаа хоцорвол бид алданги төлдөг болсныг мэдээгүй л байгаа юм биш биз? Та бидэнтэй холбогдож үнийн санал заавал аваарай!