Omni shipping - Weekly news

Omni shipping - Weekly news

1.      Цаагуур чинь юу болоод байна?

Intradco Global амьтныг бол тээвэрлэдэг юм байна аа.

Intradco Global яалт ч үгүй амьтан тээвэрлэхдээ шилдэг нь юм. Тэд өнгөрсөн сард 1,200 ширхэг үржлийн гахайг Денмаркаас Филиппин хүртэл 2 ширхэг Boeing 747-400F онгоц ашиглан тээвэрлэн хүргэсэн байна.

Ер нь амьтан тээвэрлэх хэр хэцүү юм бэ?

Амьтад үнэндээ хүнээс хэд дахин эмзэг. Ялангуяа хүний хийж бүтээсэн зүйл, хүний хэрэглэдэг зүйлс амьтадтай хамааралтай болох үед.

Тээвэрлэлт хийх үед тэдний бүх тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж тодорхой температур болон идэш тэжээл тайван орчныг бүрдүүлэхгүй бол тэднийг стресс, айдас, түгшилт нөмрөн авч амьтдын зарим нь үүнээс болж бие нь муудах, үхэх ч магадлалтай. Адаглаад л дуу чимээ, агаарын даралтад чих нь тэслээ гэхэд зүрх нь тэсэхгүй байх тохиолдол байдаг.

Тэд хүн шиг ухаантай биш учир энгийн үед байдагтай нь төстэй орчныг бүрдүүлээд өгчихсөн байхад л асуудал бага гарна.

За тэгвэл хүний хувьд ямар байдаг вэ? Гэвэл:

Улс болгон амьд амьтныг импорт, экспорт хийх тухай тус тусын заалтуудтай байдаг. Шаардагдах баримт бичиг нь заримдаа ялгаатай байдаг гэсэн үг. Мэдээж тахлын эх үүсвэр амьтад л болдог шүү дээ. Маш болгоомжтой байх хэрэгтэй.

Мөн агаарын тээвэр учир IATA(International Air Transport Association)-ы тусгай журмуудыг заавал мөрдөх ёстой.

За тэгээд тээвэрлэх гэж буй амьтад тус тусдаа өөр төрөлтэй, тэдэнд шаардагдах зүйлс мөн давхар өөр. Мөн тэднийг тээвэрлэхэд ашиглах тоног төхөөрөмж болон орчин нөхцөлтэй холбоотой зардлууд гээд бүгдийг нь дурьдвал маш их зардалтай, давхар их ажиллагаатай тээвэрлэлт болдог.

Тэгэхээр энэ чиглэлээр түлхүү тээвэр хийдэг Intradco Global ямар их туршлага, ур ухаан зарцуулж энэхүү тээврийг хийснийг бодоход үнэхээр мундаг байжээ.

 

Port of Luka Koper is the real G!

Словени улсад төдийгүй дэлхийд нэгэн шинэ зүйлийг гаргаж ирж буй Luka Koper. Тэд боомт дээрх кранууддаа шинэчлэлт хийж жолоодлогыг нь алсын зайнаас хийх боломжтой буюу заавал кран дотор хүн орж суугаад хийх шаардлагыг байхгүй болгож оффисдоо өглөөний коффегоо ууж дуртай дуугаа(OMG by New Jeans) сонсонгоо чингэлэгүүдийг зөөх боломжийг бүрдүүлж ажиллаж эхэлсэн байгаа юм байна.

Энэ бол иймэрхүү төрлийн төхөөрөмж ашигладаг хэн бүхэнд хамаатай. Мэдээж байдаг технологи уу гэвэл байдаг харин тээвэр зуучид ийм тохиолдол гарч буй нь сайшаалтай хэрэг. Цаашлаад боомт дээр үйл ажиллаж буй бүх тоног төхөөрөмжүүд автомат болдоггүй юм аа гэхэд алсын удирдлагатай болох нь давуу тал ихтэй байх нь ойлгомжтой.

 

2.      Та юу гэж бодож байна?

Энэ салбарт эмэгтэй хүн байна гэдэг чинь алаан байхгүй юу!

2020 онд ITF(International Transport Forum)-с гаргасан судалгаагаар тээвэр зуучийн салбарт ажиллаж буй ажилчдын 22% нь л эмэгтэй байна гэсэн судалгаа байдаг. Ер нь энэ тоог заавал тэнцүүлээд байх албагүй ч гэлээ бага байгаа нь мэдээж тодорхой. Ажиллаж байгаа эмэгтэйчүүд нь ихэвчлэн оффисоос гарахааргүй ажлуудыг хийдэг бөгөөд гадагшаа гарч жинхэнэ алаан дунд орох тохиолдол бага байдаг.

Харин талбайн менежер болон бусад ачаатайгаа шууд харьцдаг ажлуудыг хийдэг хүмүүсийн ердөө 9% нь эмэгтэй байдаг гэсэн судалгаа байдаг байна.

 

3.      Мэргэжилтний зөвлөгөө

Энэ салбарт анх ажиллахад хэцүү, ялангуяа эмэгтэй хүн өөрөө л сэргэлэн байж юмсад хурдан суралцаж байхгүй бол нүдээ нэг аниад нээх төдийд л боломжоо алдсан байх магадлал өндөр байдаг. Маш олон зүйлийг зэрэг зохицуулдаг. Стресс ч их авна. Хүүхэдтэй болоод амралтаа аваад эргээд ажилдаа орох нь анх орж байгаагаас ч төвөгтэй байдаг. Гэхдээ хамгийн гол нь тэр бүхэнд тусалж, хэцүү зүйлсийг минь инээд болгодог хамт олон байхад ажлын стресс, хэцүү зүйлс ямар ч ул мөргүй алга болдог. Багахан давслаад ярьвал бид өөрийнхөө хүүхдүүдээс ч илүү харилцагчийнхаа ачаанд анхаарал тавьдаг.

Та ч мөн бараагаа ийм их халамжтай тээвэр зуучаар хийлгэмээр байвал бидэнтэй холбогдоорой!

 

Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping