Цаагуур чинь юу болоод байна?
Тайланд нэг шийдвэл зүүн өмнөд ази гэлтгүй дэлхийн худалдааны нөхцөл байдлыг шууд өөрчлөх боломжтой.
Зүүн өмнөд азийн далайн тээврийн маршрутад нэгэн зүйл үргэлж хөндөгдсөөр ирсэн нь Тайланд газраа хувааж хиймэл суваг ухаад Сингапур Малайзаар(Malacca Strait) тойрч гардаг тээврийн маршрутыг өөрчилж тээврийн зардал болон хугацааг хэд дахин хэмнэх явдал юм.
Kra Isthmus нь Тайландын өмнөд хэсэгт орших нутаг бөгөөд энэ хэсэгт шууд нэвтлэх суваг ухаж газраа хуваах нь мэдээж Хятадад маш их ашигтай. Тойрч гарахын тулд 1200км явдаг байсан нь 102км болно гэсэн үг л дээ. Ингэснээр Хятадын зүүн өмнөд азидаа хийж буй тээврүүд маш хялбар болж эхэлнэ гэсэн үг.
Бас нэгэн өөр шалтгаан нь одоогийн маршрутаар явахад Хятадын хувьд Америкийн усан цэргийн хяналтын бүстэй мөн давхар дайралддаг ба үүнээс болж ерөнхийдөө тухайн бүс нутгийг хяналтандаа байлгах боломжгүй байгаа юм.
Гэхдээ яг үнэхээр боломжтой юу?
Сайн ярьвал Kra Canal-н тухай бараг л XVII-р зуунаас эхэлж ярьж эхэлсэн. Мэдээж ийм боломж байгааг тухайн үеийн хүмүүс хараад амжсан хэрэг л дээ. Гэхдээ технологи, хүний нөөц, санхүү гээд тэр үед хийхэд ямар ч боломжгүй байсан хэрэг.
Одоогийн Kra Canal-г ухая гэдэг санаа 1930 оноос үүдэлтэй гэж хэлж болно. Гэхдээ тэр цаг үед ч мөн адил боломжгүй хэвээр л байсан. Мөн дэлхийн II-р дайн тухайн цаг үед өрнөсөн, түүнээс хойш улс төр, тусгаар тогтнолын ширүүн өрсөлдөөн болсон гэх зэрэг маш олон хүчин зүйлсээс болж энэ зүйл санаа хэвээр үлдсэн. Гэхдээ хамгийн гол нь Тайланд өөрсдөө энэ сувгийг ухахыг дэмжихгүй байсаар ирсэнд юм.
Яаж ч бодсон хэн л улсаа 2 хуваалгаад өмнөд хэсэгтэйгээ далайгаар л холбогдох боломжтой болохыг хүсэх вэ дээ?
Анхнаасаа Kra Canal бол дан гадны улс орнуудын хувьд л ашигтай маршрут шиг санагдсаар ирсэн хэрэг. Мөн Сингапурын дэлхийн зах зээлд томоохон тоглогч болоход нь Тайланд ч оролцоотой байсан гэсэн үг. Газраа 2 хуваачихсан бол Malacca Strait-р хэн ч дайрахгүй учир Сингапурын эдийн засагт сөрөг нөлөөтэй. Одоо цагт Malacca Strait дэлхийн хамгийн завгүй хэсгүүдийн нэг болсон. Зүүн өмнөд азитай холбоотой бүхий л тээврүүд тэр хэсгээр дайрч байгаа бөгөөд Сингапур далайн тээвэрт томоохон байр суурь эзэлдэг болсон юм.
Өртгийн хувьд одоогийн ханшаар 28 тэрбум ам доллар орчимд 102км урттай Kra Canal-г ухах боломжтой гэж үзэж байгаа.
Тайланд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байдал, Сингапурын хүчтэй эсэргүүцэл, бусад улс орнуудын ашиг сонирхол, хүч чадлын тэнцвэр гээд аль ч талаасаа, яаж ч бодсон Хятадаас(магадгүй Энэтхэг) бусад улс орнуудын хувьд энэ тийм ч сайн зүйл биш юм.
Kra Isthmus-н нэг захаас нөгөө зах хүртэл хурдны зам барьсан байдаг ба төдийлэн их биш ч зарим тээврүүд энэ хурдны замыг ашиглан тайландыг хөндлөн туулах боломжтой болсон.(Шууд эргээс эрэг үү биш, эргээсээ тодорхой зайтай зааглагддаг хурдны зам ба дөхүүлээд хаяна гэсэн үг л дээ)
Тэгэхээр эцсийн дүгнэлтээр хэлэхэд, энэ бүхэн боломжтой хэдий ч “болно” гэсэн үг биш. Цаашдаа ч санаа төдий хэвээрээ үлдэх өндөр магадлалтай. Хятад энэ тал дээр сайн ажиллаж чадвал Зүүн өмнөд азийн тээврийг хэн нь базах вэ? Тэмцээнд үнэмлэхүй ялагч болно оо л гэсэн үг л дээ. Тэгэхээр Тайваныг бүрэн өөрийн болгохоос гадна Тайландыг 2 хуваачихвал за үнэхээр уучлаарай, Хятад улс албан ёсоор Зүүн өмнөд азийг эрхшээлдээ оруулна л гэсэн үг юм. Байгаа юм байгаа чигээрээ үлдэх заримдаа хамгийн зөв байдаг. Тиймээс инээмсэглэлийн орон 2 хуваагдалгүй, хэвээрээ үлдвэл хэн хэндээ тустай юу даа...
Сониноос(шал далий) он гараад 11 хоногийн дотор 1,1сая жуулчин Тайландад очсон байна шүү дээ. Манайд энэ жил хэр байх юм бол доо...
Цагаан сар ойртлоо. Хил хаагдах хуваарь ямархуу байна вэ?
Манай цагаан сар 2 сарын 18-нд шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хил хаагдах хуваариуд ийн гаржээ.
Монгол – Орос: Арцсуурь, Боршоо, Тэс, Ханх, Ульхан(2 сарын 18, 19, 20 болон 23-нд буюу ОХУ-н эх орончдын өдрөөр)
Цагааннуур(2 сарын 18, 19, 20)
Алтанбулаг: Өдөр бүр 24 цагаар ажиллана.
Монгол – Хятад: Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Сүмбэр, Хавирга(2 сарын 17, 18, 19, 20 гэсэн 4 өдөр түр хаана)
Харин цагаан сарын өмнөх ачилт, амралтын тухайд: Хятад дотоодын тээвэр 2 сарын 5-наас зогсож эхэлнэ.
Бээжин – Эрээн сүүлийн ачилт 2 сарын 9-ний үеэр зогсоно.
Эрээн – Улаанбаатар сүүлийн ачилт 2 сарын 10-ний үеэр зогсоно.
Та юу гэж бодож байна?
Гэхдээ Kra Canal ухах нь эерэг гэхээсээ илүү сөрөг нөлөө ихтэй, бараг биелэх боломжгүй учир ер нь энэ тал дээр санаа зовж яах юм бэ?
Ингэж бодох нь мэдээж зөв. Гэхдээ гэнэт 28 тэрбум ам доллар, 30,000 ажиллах хүн хүч, 10 жилийн дотор бүгдийг нь дуусгах төлөвлөгөө гарч ирээд ажилдаа орчихвол далайд гарцгүй бид хүртэл үүнээс болж үүсэх нөхцөл байдалд бага ч болов бэлдэх шаардлага гарна гэсэн үг.
Харин ямар нөхцөл байдал үүсэх, бид түүнд яаж бэлдвэл зохих талаар бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.
Мэргэжилтний зөвлөгөө
Анх Kra Canal-н санаа(яг ч Kra Isthmus-д биш) 1677 онд Тайландын хаан Нарай-с гарч байсан бөгөөд ер нь ингэж нэвт гарах суваг хийх нь боломжтой эсэхийг Францын инженерээс хүртэл асууж бодит тооцоолол хийж үзсэн байдаг.
Гэхдээ тэр даруйдаа энэ нь үзүүлэх хор нөлөө ихтэй учир дэмий, тэгээд ч боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн хэрэг.
За тэр ч яахав гол нь энэ зүйл дахин сөхөгдөж яригдсаар байгаа нь цавын цаад талдаа Хятадын бодлого л юм шүү дээ. Урд хөрш маань хүчээ улам зузаатгах гээд бүхий л боломжит арга хэмжээнүүдийг авсаар л байна. Хятад болон Америк гэсэн хэзээ ч зогсохгүй өрсөлдөөн зөвхөн худалдааны дайн гэлтгүй хэн юутай байна, хэн ямар боломжтой байна% гэх статусын хэмжээнд ч өрнөж байна гэсэн үг. Мэдээж бүгдийг нь биш юм аа гэхэд ихэнхи эрх мэдлийг гартаа оруулсан тал л бүх шийдвэрийг голчлон гаргах давуу эрхтэй болно шүү дээ.
Санамж: Та бүхэн тээвэр хийлгэхээр төлөвлөж байгаа бол цагаан сарын амралтын үеийг давхар бодолцож бүх зүйлсээ тооцоолоорой гэж зөвлөе.



