Дэлхийг холбосон тээврийн хөгжил хаанаас эхэлсэн бэ ?

Дэлхийг холбосон тээврийн хөгжил хаанаас эхэлсэн бэ ?

Өнөөдөр дэлхийн аль ч өнцгөөс бараа бүтээгдэхүүн захиалахад хэдхэн хоногийн дотор таны гарт ирдэг болсон нь тээвэр зуучийн салбарын хурдацтай хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Харин энэ салбар анх хэрхэн үүсэж, хэрхэн өсөн дэвжиж өнөөгийн түвшинд хүрсэн бол?

Торгоны зам ба далайг гаталсан худалдаа

Тээвэр зуучийн салбарын суурь анх хэдэн зууны өмнөөс тавигдсан. Бидний мэдэхээр, эртний торгоны зам, далайг гаталсан худалдааны аянууд нь тухайн үеийн худалдаачид болон тээврийн хүмүүсийн хооронд итгэлцэл дээр тулгуурласан “зуучлалын эхлэл” байсан. Нэг газраас нөгөө рүү аюулгүй, эвдрэлгүй  хүргэх нь тухайн үед маш их сорилт байсан төдийгүй хүндхэн даваа байжээ. 
Үйл ажиллагаа нь нарийсч, зуучлал мэргэжил болсон нь : XIX зууны сүүлчээс төмөр зам, хөлөг онгоц, агаарын тээвэр хөгжихийн хэрээр бараа тээвэрлэлтийн эрэлт хурдацтай нэмэгдсэн. Энэ үед бараа тээвэрлэлтийн нарийн төлөвлөлт, баримт бичиг бүрдүүлэлт, олон улсын хууль эрхзүйг мэдэх мэргэжлийн хүмүүс шаардлагатай болсноор  “Freight Forwarder” буюу тээвэр зууч хэмээх мэргэжил албан ёсоор үүссэн. 

Орчин цагийн тээвэр зууч: Дижитал шилжилт 

Өнөөдөр тээвэр зуучийн компаниуд зөвхөн ачаа барааг зөөхөөс гадна, бүрэн логистикийн шийдэл санал болгож,ачаа бүрдүүлэлт, гаалийн бүрдүүлэлт, даатгал, агуулах, замын хяналтзэрэг олон шат дамжлагыг нэгтгэсэн үйлчилгээг үзүүлдэг. Дижитал шилжилт болон автоматжуулалт нь энэхүү салбарт шинэ эрин үеийг авчирч байна. Эдгээр нь  хэрэглэгчдэд илүү найдвартай, хурдан, хэмнэлттэй үйлчилгээ авах боломжийг олгож байна. 
Монголын тээвэр зуучийн зах зээл : Сүүлийн жилүүдэд Монгол Улсад экспорт, импортын эрэлт нэмэгдэж, олон улсын худалдаа идэвхжихийн хэрээр тээвэр зуучийн салбар эрчимтэй хөгжиж байна. Тээвэр зууч гэдэг бол зүгээр л “ачаа зөөх” ажил биш. Энэ бол дэлхийтэй холбогдсон гүүр, итгэлцэл дээр суурилсан мэргэжил, бас улс орны эдийн засгийн хөдөлгүүр юм. Та манай байгууллагаар дамжуулан дэлхийн аль ч улсаас, ямар ч ачаа тээврийг тээвэрлүүлэх боломжтой. Бид танд аюулгүй, найдвартай тээвэрлэлт, даатгалын үйлчилгээ, гаалийн бүрдүүлэлтийг цогцоор нь санал болгож байна. 

Логистикийн мэдээлэл авахыг хүсвэл: 7000 3654 , 7000 3653



Та үнийн санал авахыг хүсч байна уу?

51'251,896 MNT

Хэрэглэгчдэд олгосон даатгалын нөхөн төлбөр

1602

Жилийн дундаж тээвэрлэлтийн тоо

200+

Агентууд

143

Страны перевозки

Omni Shipping